Хятадын хөрөнгийн зах зээлд “ассан” айдас

Хятад дахь орон сууцны үнийн өсөлт өнгөрсөн сард буурчээ. Засгийн газраас нь хэрэгжүүлж буй томоохон хотуудад төдийгүй жижиг хотуудад ч үнийг тогтвортой хадгалахаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж байсан билээ.
 
Жилийн өмнөхтэй харьцуулахад урд хөршийн голлох 70 хотод орон сууцны үнэ өнгөрсөн сард 10.2 хувиар өссөн нь өнгөрсөн оны тавдугаар сарын өсөлт болох 10.4 хувийн үзүүлэлтээс бага байгааг албаны судалгаанд үндэслэн “Ройтерс” мэдээлсэн юм.
 
Тэгвэл cap тутмын дүнгээр шинэ байрны үнэ өнгөрсөн сард 0.7 хувиар өссөн нь өмнөх сарынхтайгаа адил байсныг Үндэсний статистикийн хорооноо гаргасан мэдээлэлд үндэслэн “Ройтерс” мен дамжуулжээ.
 
“Хятадын нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хотууд бүхий хөрөнгийн голлох 15 зах зээл тухайн бүс нутгийнхаа хөрөнгийн бодлогын үндсэн дээр тогтвортой байдлаа хадгалж чадсан” хэмээн Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурдсан байв.
 
Хүн ам ихтэй, тэргүүн зэрэглэлийн 45-аас илүү хотод үнэ хурдтай өсөхөос сэргийлсэн арга хэмжээнүүдийг өнгөрсон аравдугаар сараас хойш авч хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрийн шувтарга гэж хэлж болох ихэнх зохицуулалтыг гуравдугаар сарын сүүлчээр танилцуулсан билээ.
 
Эдгээрийн дүнд зах зээл дэх хөрөнгө оруулалт болоод худалдаа аажмаар “царцсан” байна.
 
Энэхүү “царцалт” Хятадын томоохон хотуудад мэдэгдэхүйц ажиглагджээ. Шензен, Шанхай, Бээжингийн үнийн өсөлт жилийн эхнээс тус бүр 2.7, 8.6, 10.7 хувьд хүрч буурсан байна.
 
Шанхайд үнэ буурч, Шензен “гацаа”-нд ороод байх зуур Бээжин 2015 оны хоёрдугаар сараас хойш анх удаа үнийн уналтын цохилтыг амссан юм. Гэсэн хэдий ч тавдугаар сард удааширсан үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болоод худалдаа өнгөрсөн сард түргэссэн байна. Жижиг төвүүдэд эрэлт хүчтэй хэвээр байсан нь үнэлгээ бууралтад дэмжлэг болж бусад томоохон хотуудынх шиг элдэв хориг саад байгаагүйтэй холбоотой аж.
 
Жишээ нь, Хятадын Хэнэн мужийн төв дэх гуравдугаар зэрэглэлийн хот Луоянг зургадугаар сарын жагсаалтад дээгүүр бичигдсэн бөгөөд шинэ нэгжийн худалдаа 2.3 хувьд хүрчээ. Энэ нь өнгерсөн тавдугаар сарын өсөлт 1.3 хувиас өндөр үзүүлэлт байгаа юм.

Энэхүү өсөлтөд нөлөөлсөн нэг зүйл нь айл өрхүүдийн зээлийн эрэлт өндөр байсных аж. Ингэхдээ өрхүүдийн зээл, дийлэнхдээ мортгэйжийн гэрээ хэлэлцээгээр өнгөрсөн сард 738.4 тэрбум юань болж өнгөрсөн тавдугаар сарын 610.6 тэрбум юанийн графикаас “өгссөн”-ийг Хятадын Төвбанкнаас гаргасан мэдээлэлд үндэслэн “Ройтерс” дамжуулсан байна.
 
Цагаан хэрмийн эздийн хөрөнгийн зах зээл олон жилийн турш үндэснийхээ эдийн засгийн өсөлтийн тулгын чулуу болсоор ирсэн арвин түүхтэй. Гэвч орон сууцны үнийн хөөснөөс гарах зардал зах зээлд сүйрэл, санхүүгийн системийн эрсдэл дагуулж мэднэ гэсэн айдсыг “асааж” орхижээ.
 
Иймээс ч энэ жил бол бодлого боловсруулагчдын хувьд үнийн хөөрөлтийг зөв чигт нь чиглүүлэх учиртай чухал цаг хугацаа, чухал намрыг дуудаж байна.

Зууны мэдээ
Ж..Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.