Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Цагдаагийн 100 гаруй алба хаагчид баярын өдрөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны шагнал болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цагдаагийн цол гардсан юм.

Тэртээ 1921 оны долдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын VI хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй билээ.







Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хурандаа цолыг хурандаагаас авдаг  2017-07-19 15:26:27
    хурандаа цолыг хурандаагаас авдаг энэ балай тогтолцоогоо халаач ээ. Хурдан энэ цагдаагийн дарга нартаа тэр комиссар цолыг нь хуулиар баталгаажуулж олго.
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах