Залуучуудын шигшээ баг Тайландаас оноо салгалаа

Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг “Азийн 23 хүртлэх насны АШТ”-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо талбайн эзэн Тайландтай хийлээ.

Тоглолт Улаанбаатарын цагаар өчигдөр 20:00 цагаас эхлэх байсан ч хүчтэй аадар борооны улмаас цаг гаран хугацааны дараа эхэлсэн. Манай залуус эхний 15 минутад гоол алдахгүй байх зорилгоо биелүүлсэн ч 17 дахь минутад талбайн эздээс 10 дугаартай хагас хамгаалагч Чайяарат Буран тооны харьцааг нээв.

Эхний хагас 1:0-ээр өндөрлөсөн учраас манай баг шийдвэрлэх үед урагш довтлохоос аргагүйд хүрсэн. Тиймдээ ч Майкл Вайсс довтолгооны сэлгээ хийж, Т.Мөнхсүлд, П.Энхбилэг нарыг талбайд оруулсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Тодруулбал, 71 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Т.Мөнхсүлд багтаа торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авч ирсэнийг М.Төгөлдөр амжилттай гүйцэтгэж, 89 дэх минутад тоог тэнцүүлсэн.




Манай залуус үлдсэн хугацаанд 1:1 гэдэг үр дүнг хадгалаж чадсанаар “H хэсэг”-ийн хамгийн хүчтэй баг болох талбайн эзэн Тайландаас оноо салгалаа.

Залуучуудын шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 21-ны 17:00 цагт Индонезтэй хийнэ.











Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.