БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Уг эсэргүүцэлдээ өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургуулийн оюутнуудыг хүртэл оролцуулсан юм.

Улмаар тус компанийн зүгээс дээрх асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн бөгөөд шүүхийн анхан шатны шийдвэр “Энигма” компанийн талд гарсан байна. Тиймээс уг шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-наас давж заалдаад байгаа юм. Тэгвэл “Энигма” компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Нэг ёсондоо МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрийг үл хүндэтгэн, дахин газар ухаж эсэргүүцсээр байгаа юм.

Тэгвэл өчигдөр хууль зөрчиж газар ухсан тус газарт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан,  БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд очиж танилцсан юм. Харин “Энигма” компанийн төлөөлөл болон удирдлагууд уг шийдвэр гарсан өдрөөс хойш албаныхантай уулзалт хийгээгүй байсаар байна.



Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах ёстой байдаг. “Энигма” компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын мөнгийг уг компаниар төлүүлнэ. 3 га газрыг чөлөөлөхгүй гэж уг компани шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан. Гэхдээ давж заалдсан байгаа. Мөн МХЕГ-аас уг байршилд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж лацадсан байсан. Харин шүүхийн шатанд байгаа, дээрээс нь МХЕГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, тавьсан лацыг авч газар ухсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг олон нийт, иргэд л ашиглах ёстой. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж ажиллах болно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн “Энигма” компани 3 га газраа чөлөөлөхгүй гэж байгаа бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.  

Дашрамд дурдахад, “Энигма” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа уг газарт өмнө нь Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар иржээ. 

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Юндэн 2017-07-20 22:38:46
    Тэр харж байгаа хацар амыг нээ хөөрхөн гэдэг нь...бас хөөрхөн шүхэр баригчтай хи хи хи
    66.181.177.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуульч 2017-07-20 11:57:23
    Яг үнэндээ, би хуульч хүний хувьд хэлэхэд Энигмагийн газраас 3 га газрыг нь чөлөөлөх тухай шийдвэр нь алдаатай байснаас шүүх Энигмагийн талд шийдсэн байх.
    122.201.25.130
    Мэдэгдсэн Хариулах
  • тэр бөк кенэй кен бээээ  2017-07-20 10:37:36
    Энигмагийн ард Оюунхоролоос бяртай нөхөр байна. МАН-ы сайдаас бяртай хүн хэн бэ.
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Байгал 2017-07-20 08:54:54
    Монголын шүүх гэдэг байгууллага, шүүгч нар ийм л юм хийж байгаа юм. Тийм шийд гаргасан шүүгч нарыг шийтгэх хэрэгтэй.
    119.40.99.2
    Мэдэгдсэн Хариулах
  • hyn byr toriin door hyyliin emne amidran 2017-07-20 08:20:55
    Mongol hyn hyyli dyremeen hyanan byelyyldeg bolzgoo!!!hatyyhan helehed ta nariin dyraaraa aas chini dendene!ardchilal garaad dyr zorgooroo aasilna gesen yg bis?...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-07-20 07:32:08
    Шүүх энэ тэр гээд 4 хөн жил гүрийхэд аль хэдийнээ дашийн шог болчихдог шүү дээ энэ төр засгийн удирдлага. Тийм болохоор Энигма инээгээд сууж байгаа
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-07-20 07:08:15
    САЙДАА ТА БАРАХ УУ ДАА? СҮРЖИН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙГААД Л ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХДОГ ШҮҮ ДЭЭ МАНАЙ ДАРГА НАР
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2017-07-20 06:57:10
    Demjij b naa dawarsam muu yumnuudiig odoo l darj baihgui bol zaashid diildehgui Luiwarchid
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-07-20 06:50:15
    Gazriig ni huraah heregtei. Ulsiin I'm hiiged duarara hashaad heden yambii ger tavichihsan boondocks sogtuu nohduud bdag gazar yun ayalal juulchlal ve.
    76.28.221.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-07-20 06:16:37
    Монголын шүүхийг согтуудаа хүн дайрч алсан этгээд удирдаж байгаа юм чин шударга зүйл байхгүй.
    122.201.23.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголыг хохироосон хэнийг ч бүү өршөө 2017-07-20 05:34:52
    Монгол улсаа худалдсан, ард түмнээ хохироож хөлжсөн хэнийг ч өршөөлгүй бууд. Монголд энэ галзуурсан баячуудыг алахгүй бол хэн ч яаж ч чадахгүй улам мафы болжээ
    65.49.68.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэлтэйгээ нийлж бгад хатуу үзээ 2017-07-20 05:30:48
    Баячууд үнэндээ бүх хууль шүүхийг мөнгөөр худалдаад авчихсан гаарч байна. Яг Солонгос кинон дээр гардаг асуудлууд Монголд бүр суурьшсан байна.
    183.81.171.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Huraagaacee 2017-07-20 05:00:09
    Gazariig ni Huraagaacee
    139.5.218.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Жем 2017-07-20 04:34:11
    enigmag ene said barahgui ee kkk
    202.9.40.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-20 04:29:33
    Наад компанийн цаана байгаа цаад эзний нь олж хариуцлага тооцох хэрэгтэй. Шүүх одоо хуулийнхаа дагуу ажиллах горимдоо орох байлгүй дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • oyun  2017-07-20 04:10:33
    oyunhorol chadlaa yu heden zeeer amitan harangaduulahgui arga hemjee abdaggui muu said
    150.129.142.30
    Мэдэгдсэн Хариулах
  • oyun 2017-07-20 04:08:00
    neg hund neg kompanid iir ih gazar ogson huuchin darga nariig bas dabhar shiiteg manai huhduud urichilj huibaldaj abchihaad l butsaad turd unetei zardag
    150.129.142.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-20 03:43:38
    Иймэрхүү төрийн хуулийг уландаа гишгэдэг хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Магад энэ хүний ард төрд байгаа түшиж тулдаг хүн байгаа байлгүй.
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • HHH 2017-07-20 03:37:14
    Enigmaag gazart oruul !!!!!!!!
    202.179.27.186
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-07-20 02:59:00
    bas neg zontik barigchtai. hudlaa pop-dood l, tsaaguuraa bol ayagui l bol ooroo ogchihson baigaa sh dee.
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • !? 2017-07-20 02:53:29
    Ийм ч төр байх гэж дээ!!! Эзэнгүй айл шиг л улс юмаа!!! Өмнөх үе үеийн Байгаль орчны сайд (Шийлэгдамба, Батцэрэг г.м.) нар Зайсанд газар олгож самарсан шүү!!!...
    66.181.160.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-20 02:06:20
    тууштай тэмцээрэй, орхичихвоо
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжиж байна. 2017-07-20 02:00:52
    Зөв дэмжиж байна, 42 га газрын зөвшөөрлийг нь цуцлуул.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах