“Ганжуур” судлаач эрдэмтэд чуулж байна
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Тус хурал нь Ганжуур судлаач эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж буйгаараа онцлог ажээ.

Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нарын эрдэмтэн оролцож байна.

Мөн Монголын болон олон улсын байгууллагыг төлөөлөн 36 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн судалгаа шинжилгээний  үр дүнгээ танилцуулжээ.

Олон улсын хурлын хүрээнд энэ сарын 21-нд 14:00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн дэлгэгдэх юм байна.
 

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.