“Indian Institute of Technology” сургуулийн салбарыг Улаанбаатарт байгуулж өгөхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу  Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм.

Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд батлан хамгаалах, аюулгүй байдал, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгааг энэ үеэр талууд дурдав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс нь далайд гарцгүй орон тул энэхүү сул талыг даван туулахад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Тэрээр Төрийн тэргүүний хувьд уг асуудлыг онцгой анхаарч манлайлал үзүүлэхээр төлөвлөөд буйгаа мөн онцолсон юм.

Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн 8 жилийн өмнө Энэтхэг Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Энэтхэгийн талаас амласан 20 сая ам.долларын зээлийн асуудал ихээхэн удаашралтай байгаа тул энэхүү хөрөнгийг Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх нь онцгой ач холбогдолтой гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа. Энэ үүднээс БНЭУ-ын алдартай их сургуулиудын нэг болох Энэтхэгийн тэргүүлэх зэргийн Indian Institute of Technology сургуулийн салбарыг Улаанбаатар хотод байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсч, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ивээлдээ авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Indian Institute of Technology нь  мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн сургууль юм. Тус сургуульд одоогийн байдлаар олон орны 60 гаруй мянган оюутан суралцаж байна. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилца тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээллийн технологийн сургуулийг байгуулахаар тохиролцож Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран энэ чиглэлээр ажиллаж байгааг Элчин сайд Суреш Бабу дурдаж байлаа. Энэтхэгийн Ерөнхийлөгч нь тус улсын Мэдээллийн технологийн удирдах зөвлөлийг даргалдаг тул хоёр улсын Төрийн тэргүүн нар энэхүү чиглэлд хамтран ажиллах боломжтой юм байна. Мөн кибер аюулгүй байдлын чиглэлээр талууд хамтран ажиллах нь чухал гэдгийг Элчин сайд Суреш Бабу онцлов.

Монгол Улсын Төрийн тэргүүн мөн хоёр орны харилцаа он удаан жилийн уламжлалтай ч эдийн засаг, худалдааны эргэлтийн хувьд чамлалттай байгааг дурдаж, Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төвийг байгуулбал худалдаа, эдийн засгийн эргэлт нэмэгдэх боломжтойг хэллээ.

Энэтхэгийн талаас тавьж буй Улаанбаатар-Делийн хооронд шууд нислэгийн шугам нээх саналыг Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төв байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэвэл сайн үр дүнд хүрнэ гэдгийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DURAK INDIAN 2017-07-20 07:23:12
    Ene erguunuudeer yana, hervee shuud nisdeg bolhiin bol shoroon tumen guilgachin MONGOL ruu mini orj irne shuu, ter zeel meeleer ni yadiin naduul chini chadahgui...
    182.160.35.21
    Мэдэгдсэн Хариулах
  • төмөр 2017-07-20 07:14:01
    энэтхэгээс юм сүсэлтгүй нийгмийн байдал дотроо маш асуудалттай орон зээлийн тухай асуудлаач татууштай
    202.9.40.151
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-07-20 06:30:38
    Za naad enetheguud chini TER BUM huntei hunee haash ni shingeey dee l gej odriin bodol shoniin zuud bolj baigaa uls shuu dee Eronhiilogch oo ! Uuniig sanachiha...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах