МАН-ынхан ялалт байгуулжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант, Тосонцэнгэл, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Мөрөн сумын тав, долдугаар багуудын нийт 7 тойрогт ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 3-ны өдөр боллоо. Тэгвэл нөхөн сонгуулийн дүн гарсан байна

2012 оны орон нутгийн сонгуулиар бие даагч нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас тэд гурван шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс үндэслэл бүхий байна гэж үзэн сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргасан юм.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбаатар, С.Эрдэнэтуяа, Д.Өнөрболд, Б.Мөнхсайхан,  Ц.Баттогтох нарын 5 хүн, Цагааннуур суманд бие дааж нэр дэвшсэн Н.Тогтохдэмбэрэл, Бүрэнтогтох суманд бие дааж нэр дэвшсэн Б.Эрдэнэбаатар нар ялалт  байгуулжээ.
Ингэснээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 суудлын 24-т нь МАН-ын төлөөлөгчид ялалт байгуулжээ. Үлдсэн суудлын 15 нь АН-ынхан, 2-т бие даагчид сонгогдлоо.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эксперт 2014-08-07 22:57:44
    Хохь нь. Хэр зэрэг төр барьж байгаагийнхаа дүнг тавиулсан байна. Ирэх сонгуулиар үсгүй арчуулна даа муусайн тэнэгүүд. Тэр цагт Алтанхуягтайгаа тооцоо хийгээгүйдээ амаа барих вий.
    103.23.51.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-06 05:08:05
    ардчиллыг хамгийн сайн дэмждэг ховсголд ингэж нэр хунд нь унахаар ан яандаа ард тумний амьдрал дордоод $1900 дохчихоор арга ч угуй биздээ.сонгуульд ан -д огсон хумуус их л харамсаж байх шиг бна.харамсах яах вэ амьдрал чинь л хэцуудлээ дээ 2жил яаж тэснэ д
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах