“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” болно

Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг  бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн юм. БОАЖЯ нь хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд  энэсарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцохоо илэрхийлээд байна.

“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд дараах багц хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:

  1. Монгол-Хятадын Цайны замын олон улсын аялал жуулчлалын форум
  2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
  3. Авто аяллын нээлтийн ажиллагаа
  4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
  5. Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
  6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
  7. Нүүдэлчдийн наадам

Хоөтөлбөрийн хүрээнд арга хэмжээний үеэр Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт, “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт зэрэг үйл ажиллаагаа зохиогдоно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өнгөрсөн хойно нь мэдээллэдэг болоо юу 2017-07-23 10:35:14
    Энэ нь хаана болоод өнгөрч байгаа юм бол доо мэдээлэл ч өгсөн чхудал юм өгдөг болж дээ.