Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч, согтуу иргэдийг мөргөжээ

Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгджээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

1.    2017.07.20-ны өглөө 07 цагийн орчимд СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т,Г нарыг мөргөж гэмтээсэн. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ засын хөдөлгөөнд оролцсон байна.

Орон нутагт:
1.    Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд Infiniti маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Улсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21808 зам тээврийн ослын  19711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8  хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх  /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгдсэн  байна.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс  шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд  475  буюу нийт бүртгэгдсэн ослын  2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн  мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.  Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.   
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-07-21 08:53:15
    Согтуу нь согтуугаа мөргөөд аймаар аваар гарчээ.