Мориноос унаж, бэртсэн хүү ГССҮТ-д эмчлүүлж байна
Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд  13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Өчигдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн. 

Тэгвэл түүнийг өнөөдөр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг  ''Блью скай'' компаний онгоцоор тээвэрлэн 19 цаг 10 минутанд Улаанбаатарт авчирч  ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2017-11-08 07:23:25
    МОНГОЛ-чуудыг мориноос нь салгах гэж яасан их яарч байнаа. Эхлээд мориноос нь дараа нь .......
  • anu 2017-07-23 11:55:48
    Huuhed morior uralduulahiig huuliar burmoson horigloh heregtei