Жижиг худалдааг хавчаасай
Наймаачдыг хүн чанар тун муутай гэх ойлголт өнө эртнээс байсан. Ийм ч болохоор өөрсдийн нутаг оронгүй еврей, цыганууд энэ ажлыг хийдэг байж. Хожим зөвхөн энэ шалтгаанаар л тэднийг үзэн ядаж үй олноор нь хэлмэгдүүлсэн юм.
 
Харин өнөө үед бизнесмэнүүд нь дэлхийн хаана ч хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Манай улсын хувьд ч зах зээлийн чөлөөт нийгмийг сонгож хэдийнэ 25 жилийг туулжээ. Улсдаа баялаг бүтээж, татвар төлж яваа хэсэг бүлэг уг нь хамгийн нүдэнд дулаахан харагдах учиртай. Гэтэл бидний нийгэмд тэднийг ад шоо үзэн “шулаачид”, “муусайн баячууд” гэх нүдээр хардаг хэсэг байна. Наймаачдыг муу хүмүүс болгож харагдуулаад байгаа нь томоохон бизнесмэнүүд биш жижиг гарын худалдаачид юм даа. Тиймээс мөнгөтэй хүмүүс нь зарим жижиг наймаануудыг хавчиж, нэгэн гарт оруулж өөрийн болгож авах хэрэгтэй байна.
 
Гадаадад бизнесмэнүүд нь нэр хүндтэй байгаагийн шалтгаан нь ч ердөө л энэ юм. Жишээ татъя. Баяр ёслол, гамшиг өөр юу ч байдаг юм гэнэтийн зүйлс тулгарахад зах зээл хөгжсөн орны дэлгүүрүүд нь бараагаа салам хямдруулаад л зарж орхидог. Баярын өмнө дэлгүүр хэсч яваа иргэдийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроод л. Гэтэл манайд баяр дөхөнгүүт л хамаг юмны үнэ нэмэгддэг болчихсон. Цалингаа авсан хүмүүс худалдааны зах, төвүүдээр хөмсөг атируулаад л явж байдаг дүр зураг бий. Хямрал, валютын алдагдлаас болж үнэ хөлсөө нэмсэн бол ойлгож болно. Гэтэл зөвхөн эрэлт нь ихэссэн шалтгаанаар үнээ нэмчихдэг гаж явдлыг юу гэх вэ. Тухайлбал, сүүлийн хэдэн өдөр хүйтэрсэн болохоор гэр хороололд жижиглэнгээр түлш худалддаг хүмүүс мод, нүүрснийхээ үнийг өдөрт л 500-1000 төгрөгөөр нэмээд байгаа гэх.
 
Үүнээс үүдээд дундаж иргэд өөрийн харилцаж байгаа худалдаачдаар нийт бизнесийг хүрээг харахад хүргэж байгаа хэрэг. Худалдааны соёлыг түгээхийн тулд нүүрс, түлээнээс эхлээд наадмаар хуушуур, цагаан сараар дээл, бууз, шинэ жилээр саа, сальют худалддаг явдлыг тус тусад нь томоохон компаниуд өөртөө авах хэрэгтэй. Ингээд аливаа баяр, зовлонгоор хямдардаггүй юм гэхэд нэмэгддэггүй хөдөлбөргүй үнэтэй болговол хүмүүс баярлахаас гадна бизнесийнхний нэр хүнд ч өсөх билээ.

Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erdene 2014-05-14 15:01:54
    Tom delguureesee avahgui yu maanagaa jijiguud ni une nemeed baigaa bol chi songolt hiih erkhtei harin hunuu yumiig havchih doromjloh erkhgui
  • Zochin  2014-05-14 09:58:15
    Хүн бүхэн мөнгөтэй болоод худалдан авах чадвар нь сайжраад ирвэл бүгд л үнэтэй тэр супермаркетаас бараагаа худалдаж авна биз дээ, Тэгэж чадахгүйг хүн бүр мэдэж байгааь тэгээд ч тэр лангууны хүмүүст ажил хийх, хоолтой байх хэрэгтэй биз дээ, хаана яаж хүмүү
  • Дэмжихгүй 2014-05-13 07:12:19
    Нэртэйгээр нь буцаад өмнөх тогтолцоо руугаа явья гээч. Харин ч жижиг худалдаачдын хүчээр зах зээлд хувцастай, хоолтой яваа шүү. Том бизнесүүд тэртээ тэргүй жамаараа жижгүүдийг нэгтгээд явж байгаа. Жижиг томууд аль аль нь байж л байвал өрсөлдөөн ихтэй ү
  • Дэмжиж байна 2014-05-13 06:46:24
    Баахан лангуунд дээд боловсролтой охид залуучууд өдөр жингөө л худалдан авагчийг горьдоод идээд л, нүүрээ будаад л суугаад байна. Зардлаа нөхөхийн тулд бараагаа хэд нугалж зарна. Тэгээд бас баахан худлаа ярьна, зарагдсан барааг буцааж авахгүй гэж бичнэ. Ү
  • zochin 2014-05-13 06:44:07
    zorgooroo burah ym. languu tureesleed zarj baigaa emeegiin zarj bgaa baraanii une , chinii huseed baigaa super marketiin une 2 yamar zorootei baidgiig medeh uu. Manaikh uilchluulegch olontloi bolj tomroh tusamaa l shunal n ihsej unee nemdeg humuus dee