МАН-ынхан бие биеэ яахаас ч буцахгүй болсон бололтой

Монголын ууган нам бол МАН. 90 гаруй жилийн түүхтэй. Тэд өнөөг хүртэл  нэгэн цул явж ирснээрээ гайхуулдаг. АН-ын олон фракцыг жишээ болгож ирээд л ад шоо үздэг байсан цаг саяхан юм.

Гэтэл өнөөх МАН-д маань олон “ханлиг”-ууд нь ил болчихсон үзэж тарж байна. Гэхдээ Хотын фракц болон нөгөөдүүл гэсэн хоёр талд хуваагдчихсан бололтой юм.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН бялуурсан олон суудалтай болсон. Засаг төрийн эрхэнд даанч нэг хяналтгүйгээр бүтэн жил эзэн суусан. Жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэдгийг хаана хаанаа мартсан уу гэлтэй л байсан. Сонгууль ч болсон. Намын дарга нь нэр дэвшээд унасан. Ингээд сонгуулийн ялагдлын хариуцлагыг тооцож, намаа шинэ удирдлагатай болгох аянд энэ нам гарсан.

Ингэж эхлээд ердөө 20 хонох гэж байна.

Уул шугамандаа, МАН-ын дарга М.Энхболд анхнаасаа Ерөнхий сайд болох ёстой байв. Үгүй юм гэхэд Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат, түүний тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар сайн ажиллах ёстой байв.

Товчхондоо Засгийн газрын Концессын гэрээ, долоон төрлийн татвар, Зарчлийн хууль, Тавантолгойн асуудлаар хийсэн алхмууд нь яваандаа намынхаа хүзүүнд угласан шидмэс болж хувирсан. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан ердөө л энэ.

Борооны дараа шүхэр гэгчээр санал хураалтын өмнө Хүүхдийн мөнгийг ганцхан хоногийн дотор хавтгайруулан олгож, 140 тэрбум төгрөг зарцуулчихаад одоо тусламж хүртээсэн ОУВС-гийн өмнө хэлэх үггүй сууж байна.

Энэ бүх нөхцөл байдлыг ухсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд удахгүй болох МАН-ын Их хурлаар албан тушаалаа өгнө гэж мэдэгдлээ. Мэдээж хэрэг, дараагийн даргын нэр яригдаж эхлэв. Одоогоор МАН-ын дараагийн даргад Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна.

Хэн нь болох вэ гэдэг дээр л өрсөлдөөн ид өрнөж байна. Ингэхдээ хэвлэлүүд, цахим сүлжээгээр бие биеэ намнасан, дэмжсэн нийтлэл, мэдээнүүдийг хөврүүлж өгсөн. Албан бус л болохоос сонгууль маягийн үйл явц өрнөөд байна.

Тэгвэл нэгэн хачирхалтай мэдээллийг бид олж авлаа. МАН-ын даргад нэр нь нэлээд хүчтэй яригдаж байгаа Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой юм. Түүнийг сүүлийн хэд хоногт 3-5 хүн салахгүй дагасан байна. Нууж хаах юмгүйгээр дагаж, хөдөлгөөн бүрийг нь ажиж хэд хоножээ. Энэ зуурт хууль хяналтын байгууллагынхан ч Шадар сайд У.Хүрэлсүхийн “сүүл”-ийг анзаарсан байгаа юм. Ингээд тэрхүү дагаад байсан нөхдүүдийг барьжээ. Тэр хүмүүс нь өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, бас нэгэн хамгаалалтын компанийн залуус байжээ. Хамгийн хачин нь МАН-ын харуул хамгаалалтыг хариуцдаг хамгаалалтын албаны толгой компанийн залуус болж таарчээ. Шадар сайд У.Хүрэлсүх энэ талаар Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт өргөдөл гаргасан байна. Энэ дагуу, мөн өөрсдийн ажиллагаагаар олж илрүүлсэн дээрх этгээдүүдийг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлжээ.

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хүмүүсийн яриагаар тэд У.Хүрэлсүхийг байнга дагаж, анхааралд нь өртөн, өдөж хоргоож байгаад зодоон хийлгэх зорилготой байсан гэж мэдүүлсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Энэ асуудлын хариу тун удахгүй гарна. Тэр цагт хэн, ямар зорилгоор ийм ажил зохион байгуулав. Зохион байгуулагч нь хэн бэ гэдэг ил болж таарах биз. Үүнийг “сонирхох” шалтгаан байгаа юм.

Юу гэвэл, МАН-ын гишүүд бие биеэ ингэж байсан түүх үгүй биз. Лав дуулдаж байсангүй. Хэзээний л нэг цул, юу ч болсон тогоондоо асуудлаа шийдэж чаддаг нь МАН-ын өнөөг хүртэл Монголын улстөрд ноёлж ирсний нууц нь байсан гэдэг. Гэтэл өнөөдөр МАН-ын бие биеэ яахаас сийхгүй болсон бололтой дог.

Ер нь МАН-д өрнөж буй үйл явдлууд удахгүй болох Их хурлаа л угтаж болж байгаа юм. Дээр хэлснээр тэр хурлаар намын удирдлагуудыг шинээр сонгоно.

Үүнтэй холбоотойгоор саяхнаас Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар нар “...МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан тушаалаа өгөх ёстой” гээд Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт зарлаад эхэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нарын санаачлан тэргүүлсэн “60 тэрбумаас намаа цэвэрлэе” гэдэг хөдөлгөөн байгуулагдсан тухай хэвлэлүүд бичиж байна.

Түүнчлэн саяхан Хөвсгөлд уулзсан экс Ерөнхийлөгч болон МАН-ын удирдлагуудын уулзалтуудаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын суудалд хэвээр үлдээж, улмаар МАН-ын даргад зүтгүүлэх тухай ярилцсан гэдэг мэдээлэл бас бий.

Энэ мэтээр “бэлтгэл”-ийг нь базааж буй МАН-ын Их хурал тун халуун болох нь тодорхой болж байгаа юм. Харин тус их хурал хэзээ болох вэ гэдэг тов хараахан гараагүй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс намынхаа Удирдах зөвлөлд “...Намын Их хурлыг ирэх есдүгээр сард, ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдуулъя. Учир нь шинээр Засгийн газрыг эмхлэх цаг хугацаагаа тооцох ёстой” гэж санал хэлж байгаа юм байна.

Ингэхээр МАН-ын Их хурал ирэх сард болж магадгүй гэсэн үг. Харин түүнээс өмнө МАН-ын дотоод толхилцоон ширүүсч, юу ч дуулдаж мэдэхээр байна.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-07-30 04:09:29
    Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаал биз, 1 нь ерөнхийлөгч болно шүү дээ, Баахан сайд болж чадаагүй нөхдүүд эх орончийн дүр гаргана даа, Хүрэлсүх, Энхбаяр гэх мэт ...
    66.181.176.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхболд 2017-07-27 10:59:47
    Дорноговь Дэлгэрсайхан гэдэг хаантай болсон. Аймгийн засаг дарга Энхтүвшин хэд хэдэн удаа, ИТХ-ын дарга Түмэнбаяр нэг удаа Дэлгэрсайхандаа зодуулаад бна
    202.179.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-25 01:48:43
    МАН удирдлагаа солих нь рүүл үзэгдэл. Гэхдээ У.Хүрэлсүх МАн-ын дарга, Ерөнхий сайд хийх нь зөв. Бусад нь сулдах байх. Нямдорж тэнэгийг ярихаа боль
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-25 01:42:35
    Хүрэлсүх эсвэл Ж.Энхбаяр сонго эх оронч залуус Улс орноо хөгжүүлж чадах байх энэ 2
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-24 08:38:14
    Хэл ам хэрүүлээ багасгая. Удахгүй өвөл айлчилна. Та нарын өвөр зуурн зодоон эх нутагт гамшиг чирч мэднээ
    182.160.3.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-24 06:49:17
    Ж.Эрдэнэбатын ээж М.Энхболын ээж нар төрсөн эгч дүүс шүү дээ. Төр засаын хэрэг банзал болжээ. Нөгөө ашиг сонирхол энэ тэр нь ч өнгөрч. У.Хүрэлсүх МАН-ыг удирдах...
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН-МАФИ 2017-07-24 06:33:18
    Жаргалантын Нарантолгойн ордыг эзэмшдэг Сү.Батболдын хүмүүс гэж дандаа тагнуул, цагдаад ажиллаж байса, дээрэмчид шиг авиртай хүмүүс байдаг байсан.
    202.179.24.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэг 2017-07-24 06:01:41
    Их мөнгөөр сайд дарга болсон нөхдүүд үхэцгээж байгаадаа
    66.181.179.64
    Мэдэгдсэн Хариулах
  • 01 2017-07-24 06:01:09
    HURELSUH eh oronch setgeltei zaluu shg haragddag MAN iin darga bolwol ene nam zug chugee oloh bga odoo ch eedee gorigui e
    202.179.26.49
    Мэдэгдсэн Хариулах
  • АЖИГЛАГЧ 2017-07-24 05:35:23
    ТОЛГОЙЛОГЧОО ДЭД ТОЛГОЙЛОГЧ НЬ ЗОДСОН ЯВДАЛ 2 Ч УДАА БОЛООД НУУГААД ӨНГӨРСӨН ОДОО ОЛОН ЖИЖИГ ТОЛГОЙЛОГЧИД ХЭН ТОЛГОЙЛОГЧ БОЛОХ ВЭ ГЭЭД ДАЙН БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА...
    202.72.245.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаха 2017-07-24 05:04:13
    Хүзүүгүйдорж чимээгүы зайлжийж чадахгүй хор найруулжийж дээлээ нөмрөх нь л дээ
    195.206.54.236
    Мэдэгдсэн Хариулах
  • no Uvs 2017-07-24 04:48:04
    Nyamdorj Hurelbaatar metiin Uvs hulgaich nar hereggui, hulgaich hun hediid ch hulgaicharaa duusna. shine zaluu hun gargah heregtei
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-07-24 03:45:55
    дамбийн хишгээ талх ганхуяг гээд далдгансан нөхдүүд намын нэр хүнд унагаагад.кармани хулгайч байсан хулгайчийг ерөнхийлгчийн сонгуульд
    82.145.209.53
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-24 03:20:46
    nuguu elbegee chini bas khor nayruulaad l yawna uu?
    66.181.179.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Зо Зи Сан Далай 2017-07-24 03:13:29
    Хятад сармагчингуудаа зайлуул аа
    202.9.42.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Иш зайлуул 2017-07-24 03:13:20
    МАН ГЭГЭЭРЭХГҮЙ БОЛ 2020 ОНД ЭРГҮҮ АН-Д ДАЛААРАА ТАВИУЛНА... ОФФШОР МАНАН БҮЛЭГЛЭЛЭЭСЭЭ САЛААЧЭЭ.... ХҮЛЦЭНГҮЙ ХЭДЭН П.И.З.Д.А БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ...
    202.9.41.177
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-24 02:44:11
    Тийм ээ, тэр хүмүүстэйгээ одоо хариуцлага тооц. Монголын хамгийн нууц баян гэгддэг Бадамжунай, Баяр нарын үгээр явахаа боль.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Лоохууз 2017-07-24 02:31:07
    МАН бээжингийн тал барьсан булэглэлээсээ сал.
    66.181.178.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-24 02:28:09
    Сонгуульд ялагдсан хариуцлага тооцох ёстой, энэ бол хаа ч байдаг эрүүл үзэгдэл шүү дээ, харин зөв хүнээ сонгох хэрэгтэй шүү
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах