ОУВС хүүхдийн мөнгө олголтыг зогсоохыг шаарджээ
Манай улс өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-ын өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж, эхний ээлжинд 38.6 сая ам.доллар аваад байгаа билээ. Үүнийг Төвбанкны валютын нөөцөд нийлүүлснээр эдийн засаг тодорхой хэмжээгээр эерэг үр дүнгээ өгөөд байгаа юм. Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байна.
 
Энэ жишгээр ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байна. Шинжээчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй зургаан төлөөлөгч багтаж байгаа аж. Тэд яамд болон Төв банкинд тусгай графикийн дагуу ажиллаж, холбогдох уулзалтуудаа хийж буй юм байна.
 
Тэгвэл сонгуулийн өмнө ард иргэдэд амлалт өгч, тараасан хүүхдийн мөнгийг нэн даруй зогсоохыг шинжээчид Засгийн газарт даалгажээ.  Түүнчлэн үүгээр ч зогсохгүй тэтгэврийн насыг уян хатан болгох агуулга бүхий хуулийг УИХ-аар оруулан, улмаар автомашинд ногдуулах гаалийн албан татварын хэрэгжилтийн хугацааг хоёр сараар сунгаж, нөхөн төлөлтөд 600 гаруй сая төгрөг зарцуулсан юм.
 
ОУВС-аас анх манай улсыг хөтөлбөрт хамруулахдаа хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнийг нь ч манай талаас зөвшөөрч, энэ дагуу  УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулна хэмээн эрх баригчид болоод эдийн засагчид тооцсон юм. 

Уг тодотголоор нэмэгдсэн хэд хэдэн татварын хууль    тавдугаар сарын 1-нээс хэрэгжсэн.  Тухайлбал,

-Хувь хүний онцгой албан татвар буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс таван хувийн татвар авах, 

-100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, 
 
-Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар,

-Приус машины татварыг 50 хувь чөлөөлөх /одоо 100 хувь чөлөөлж байгаа/

-Хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн 40 хувьд олгох бөгөөд заримд нь хүнсний талон өгөхөөр болсон билээ.  Гэвч үүнээс хоёр хууль нь сонгуулийн өмнөхөн хэрэгжихээ больсон нь тус сангийн шинжээчдийн анхааралд ороод байна.Шинжээчид манай Засгийн газрыг тохиролцсон зарим нөхцөлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулсан хэмээн үзэж буйгаа хэлжээ. Мөн  дээр хэлсэнчлэн яаралтай хүүхдийн мөнгийг зогсоохыг шаардсан тул Засгийн газар дотооддоо зөвшилцөж байгаа аж.

Ямартай ч сонгуулиас өмнө 48.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний нөхөн олголтод зарцуулсан байна. Эрх баригч намын зүгээс эдийн засгийн байдал харьцангуй сэргэж байгаа тул нийгмийн халамжийн бодлогоо зөөлрүүлэх нь ОУВС-гийн шаардлагатай зөрчилдөхгүй  хэмээн тайлбарлаж байсан билээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-07-25 13:00:52
    МАН чого!!!
    66.181.186.237
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2017-07-25 07:49:11
    мэдээгээ зөв бичээчээ. Одоо бүх банк хадгаламж хэд байхаас үл хамааран бүх хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авч байгаа.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • chono 2017-07-25 07:42:17
    Ded said gesen novshnuuudiiig zailuulaacheee.
    150.129.141.137
    Мэдэгдсэн Хариулах
  • u 2017-07-24 18:58:16
    Ognoo l gesen biz dee
    103.212.117.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2017-07-24 13:38:24
    Баярлуулан гомдоох, инээж бгаад мурина гэдэг чинь МАН.ынхны гэм биш зан нь шүдэ. Тэр М.Энболдыг дэмжээд үхэж алдаад бсан үхэрнүүдээ амаараа шороо үмхэж дэ.
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
    • uherhuu 2017-07-25 03:39:11
      saihan mooroldoyo bugdeeree.kkkkk
      202.21.117.34
      Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-07-24 09:53:33
    МАНЫХАН НАЙДВАРГҮЙ ЭТГЭЭДҮҮД ГЭЖ МЭДЭВ ҮҮ ОУВСЫНХААН АЛБАН ТУШААЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ХҮМҮҮС ӨӨР ЯАЖ Ч МАГАДГҮЙ ШҮҮ БОЛГООМЖТОЙ БАЙ
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах
  • user 2017-07-24 09:36:20
    Эхнээсээ л тодорхой байсан шүүдээ. Мөнгөгүй байж мөнгө тараагаад л.
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-24 05:18:28
    ZA MAN CHI MUN CHI IKH SHIWSHIG BOLJI BAYNA DAA , KHELEKH CHI UG ALGA .
    66.181.179.177
    Мэдэгдсэн Хариулах
  • М.Энхболд 2017-07-24 03:54:18
    Уулаасаа би санаатай хийсэн ш дээ. Мөдхөн манай нагац нар мөнгө зээлнэ. ОУВС баяртай.
    75.65.191.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Бузартай амьтас!!! 2017-07-24 03:37:03
    Манай коммунистууд албан тушаалын төлөө яахаас ч, юу ч хийхээс буцахгүй гэдгээ үүгээр харууллаа!!! ОУВС-ийн төдийгүй дэлхий нийтийн өмнө шившиг!!!!!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-24 03:16:22
    угаасаа худлаа сонгуулиар санал авах тактик байсан 2016 онд сонгуулиар амалсанаасаа бүгдийг буцсан энэ удаагийн сонгуулиар худлаа хүүхдийн мөнгө өгсөн болоод со...
    202.21.117.6
    Мэдэгдсэн Хариулах