Том оврын автобуснуудад сэрэмжлүүлэг байршуулжээ

Амралт, аялал жуулчлалын цаг эхэлж хөдөө орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг.

Иймд орон нутагт зорчиж буй нийт жолооч, зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд дүрмээ баримтлан, соёлтой оролцох, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснуудын арын цонхон дээр хурдыг тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар сэрэмжлүүлгийг нийт 102 тээврийн хэрэгсэлд байршуулжээ.

 

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.