“Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт ирэх сарын 26-нд болно
Хурд” хамтлагийн санаачилгаар Монголын рок попын шилдгүүд хамтран “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтыг ирэх сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.

Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч байгаа 40 мянган хүнд зориулсан тус тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөгөөр борлуулах юм байна.  Тоглолтын орлогыг Онцгой байдлын газар онгоц худалдан авахад зориулах аж.

Гэр бүл, найз нөхөд, ах дүү, ажлын хамт олноороо сайхан тоглолт үзээд эх орныхоо төлөө хандиваа өргөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.


 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ambrosia 2017-07-24 16:36:35
    mongold hairtai humuus mongoldoo l amidarch baigaa doo.
  • ХАЙРТАЙ гэдэг үг хамгийн худал үг болжээ 2017-07-24 15:03:27
    ХАЙРТАЙ гэдэг үг хамгийн худал үг болжээ.