Байгалийн гамшгийн улмаас цахилгаан дамжуулах шонгууд унаж, 2100 хэрэглэгч цахилгаангүй болжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо.

Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийсчээ. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээлэл ирүүлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж байна.

Дээрх гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-07-25 06:52:19
    Ядаж байхад яаваа.Баттулгыг сонгоод ингэж байгаа юм чинь Энхболдыг сонгосон бол бүр балай юм болохгүй юу.
    50.99.94.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-07-25 06:40:00
    Teneg ymnuud uul hamaagui buudahaar ingej bn da
    27.123.212.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Tiim 2017-07-25 05:47:41
    Ерөнхийлөгчийг дэлхий хилэгнэж бна. Сонгуулиас хойш хөх монголыг сонгосон монголчууд өөдлөхгүй нь ээ
    27.123.212.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-25 05:37:21
    Ерөнхийлөгчид буруу хүн сонгосон учир байгал дэлхий хүртэл хилэгнэж байна даа, ккк
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах