Монгол хүүхдүүд ОУ-ын физикийн олимпиадаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өнгөрлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсон юм.  Манай багийнхан бүгд медалийн болзол хангаж Монгол орныхоо нэрийг өндөрт өргөжээ.

Амжилттай оролцсон хүүхдүүдийн нэрс:

 • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,

• “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,

• Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,

• Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,

• Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.

Нийт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахалсан байна. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.