Цахим бүртгэлд 5000 гаруй хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө.

“Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд туслаж, бүртгэж өгөх болно” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ярилаа.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн цэцэрлэг дээр даац хэтэрч, хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно. Энэ сугалааг санамсаргүй аргын функцээр явуулна. Үүнийг үнэн зөв, ил тод явуулж байгаа эсэхийг Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газарт батлан харуулсан байгаа” хэмээн хэлсэн юм.

Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.