Боловсролын салбарыг яамныхан нь балладаг

Ямар ч сайдын толгойг эргүүлээд сурчихсан хэдэн хүн энэ яамны ажлыг сайдыгаа байх байхгүйд удирдаад сууж байдаг. Тэд үүгээрээ сайдыг аварч чадна, бас унагаж ч чадна. Тэд эхлээд шинээр ирсэн сайдын амыг дагуулна, тэдэнд сайн хүн болж хуулийн цоорхойг ч зааж өгнө, үл бүтэх санаачилгыг нь ч мэдсээр байж хөөсрүүлнэ, мэдээж дургүй нь хүрвэл тэд юуг ч яаж гацаахаа бас сайн мэднэ. Ирж л байдаг, явж л байдаг сайд дарга нарынхаа учрыг олох болсон ийм бул чулуунууд боловсролын салбарт тээг саад болсоор байгааг ирж очдог хүмүүс нь олж харах цаг болсон баймаар юм.

Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд бэлэн үү

Шил шилээ дарсан хэлхээ холбоотой тендэрүүд шалгаруулж суусаар яамныхан найман сар гаргаж байгаад бүтэн жил хийгээгүй төрийн ажлаа сар хүрэхгүй хугацаанд нэг дор гүйцээнэ. Хоёр гуравхан хоногийн нэр хөдөрсөн сургалт семинаруудаас эхлээд яамнаас хийж гүйцэтгэсэн ажлын тоог гүйцээх олон төрлийн бужигнуулсан ажлуудыг багш ажилтнуудын цалин мөнгө, зэрэг дэвээр барьцаалан дарамталсаар явуулж дуусгадаг дүр төрх энэ жил өнөөх л хэвээр үргэлжилнэ. Энэ бужигнаан дунд сурах бичгийн бизнесийг атгаж суудаг хэдхэн хүн сурах бичгийг дамын наймаа болтол нь өргөжүүлж сурах бичгийг бүр албан ёсны хомсдол үүсгэдэг болгожээ. Хаанаас ч эрээд олдошгүй сурах бичгүүд ч гэж бий. Энэ бүхний цаана өнөөх хэдэн хүний эрх ашиг нуугдаастай. Номын худалдааны томоохон дэлгүүрүүдэд огт үзэгддэггүй сурах бичгүүд хавар намарт хар захын лангуу, энд тэндэхийн агуулах савуудаар хэд дахин илүү үнээр зарагдаад явж байдаг дүр зураг тогтсон. Зохион байгуулалттай ийм ажил хийдэг хүмүүс хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн засвар, сурах бичгүүд бэлэн гэж сайд дарга нараараа олны өмнө худал хэлүүлж дөнгөдөг юм. Тэд бодит байдлыг бодит бус болгох авьяасаараа бүхнийг давж гардаг, уснаас ч хуурай гарч чадах авьяасаараа тэд гайхуулдаг.   

Ийм нүд хуурсан ажлын горыг сайд биш эцэстээ ард түмэн амсдаг

Ажил хийхийн оронд хүн хуурч аргалдаг энэ хүмүүсийн балаг эцэстээ олон нийт дээр л очиж тусаж, тэд л боловсролын салбарын жинхэнэ хохирогчид болсоор байна. Сургалтын чанар чансаа жилээс жилд буурч уруудаж байна, сурах бичиг алдаа мадаг, агуулга муу, бас хүрэлцдэггүйг хэлж зүрхэлдэг хүн байхгүй болсон. Хэн ч юу ч хэлсэн үгүйсгэдэг, эсвэл юман чинээ тоохоо байчихсан даварсан гарууд энэ яаманд бий. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг тэдний хаалтын гэрээ  шууд ард түмнийг хуурахад зориулагддаг. Хэвлэлийн эрх чөлөө манайд байхгүй болжээ.

Энэ байдал олон жил үргэлжлэх тусам, улсын сургуулийн чанар чансаа муудаж, гадна, дотнын хувийн сургуулиуд хүчээ авч цэцэглэж, мөнгөө төлж чадах нь түүн рүү хүүхдээ чирэхээс өөр аргагүй болж байгаа юм. Төрийн бодлогоор ийнхүү Монголын ирээдүйг бүр багаас нь, тийнхүү бүр эхнээс нь баян ядуугаар нь хуваан талцуулж тус тусын боловсрол эзэмшүүлэх тогтолцоо бий боллоо. Хэн ч үүнд гомдол тавихгүй, тавьсан ч хэн ч түүнийг нь сонсохгүй. Олон улсын гэгдэх сургуулиудын эздийн дийлэнх төр засгийнхан, эсвэл тэндэхийн хүүхдүүд тэд нарынх, тэд ирээдүйн манай дээдсийн хүрээлэн. Түрүү түрүүчийн сайдуудын хийдэг ажил ч эцэс сүүлдээ гадаад хэлний сургалттай тийм сургууль барьж байгуулаад гарах болж, ашиг орлого сайтайд тооцогддог ийм бизнесийг сүүлийн хоёр сайдын жишээнээс бид шууд харж болохоор байна.

Боловсролын салбарыг яамныхан нь балласаар байна!

Иргэн Б.Бат-Орших

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-18 05:31:04
    Ахлах анги хүртэл хувийн төлбөртэй сургууль байлгамааргүй байна. Их сургуулийн төлбөр нэмүүлэхгүй барьдаг мөртлөө бүх нийтээрээ үнэ төлбөргүй эзэмших ёстой б
  • ИРГЭД 2017-08-11 07:03:38
    Орон нутгийн дунд сургуулийн захирлууд гэж агуу нөхдүүдийг ядаж захирлаар 15 жил ажиллуулаад сольж баймаар.Шашны тэргүүн шиг л насаараа сургууль дамжаад гүйчих ...
  • zochin 2017-08-07 04:13:00
    unendee bolovsroliin yam chadvargui humuuseer duuren yu hiideg ni medegdehgui mash olon oron too tsegtsleed uguuch saidaa
  • дээ 2017-07-26 15:26:19
    МҮҮН-ийнхэн юм чинь үндэсээр нь булга татан хаях хэрэгтэй дээ
  • Зочин 2017-07-26 12:34:56
    Ямар ч нэр ус, тоо баримтгүй ийм юмыг чинь юу гэж хүн тоохов дээ.
  • Багш 2017-07-26 06:52:33
    Үнэн л өгүүлжээ. Сайн өөрчлөлт хийх цаг өолсон. Харин энэ сайд чадах уу. Бага ахлах ангийн ачаалал ихдэж дунд ангийн ачаалал бага байгааг засахгүй өдий хүрэв???...
  • зул 2017-07-26 04:46:37
    Шинэ сайд ажлаа эхлээд тун зөв шийдвэр гаргалаа. Энэ сургууль бол хоёрдмол удирдлагатай гэдгийг мартаж болохгүй дээ. Болд дарга сайн ажиллаа.
  • Санаа 2017-07-26 03:59:18
    Үнэн шүү БСШУСЯ, НБГ ,үнэлгээний төв бүгдийг солих ЕБС-ийн стандарт ондоо улсаас хуулбарласан бага ангийн стандарт хүндэрсэн Монгол хүүхдэдээ таараагүй
  • sss 2017-07-26 03:06:53
    Manai huuhed 11r angid orno nodnin jil neg ch nomgui onjson shine sistemeer hicheellej bgaa ni ter gene. nom hevleltendee yavj bga l gehiin.Huuhed hohirch bna
  • Зочин 2017-07-26 02:29:03
    Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж сургуулиудаа дампуурлаас аварья, ХААИС
    • zob 2017-08-14 11:38:42
      маш ихээр дэмжиж бн. Гэхдээ энэ сайд ч дээ үүнийг хиихгүй л байхаа даа
  • Хэцсс 2017-07-26 02:24:14
    Сурах бичгийн тендер зарлагдсан байгаамаадаа. Адмоны Р. Энхбатын бичлэг л байна
  • Төрөө 2017-07-26 02:00:28
    Салбар маань үхшсэн хатиг,идээ бээрдээ баригдаж, ягтаа тулсан. Хурдхан хувьчилж байж энэ өвчнөөс сална. ӨӨр арга байхгүй.
  • Батсайхан 2017-07-26 00:45:40
    Монголын оюутны холбоо, магадлан итгэмжлэл гээд боловсролын салбарыг улс төржүүлж нам нам дагаж далдганасан одоо яаманд шургалсан Батсайхан мэтээс салах хэрэгтэ...
  • оюун  2017-07-26 00:22:17
    үнэн шүү . төрийн албан хаагчдын дүрд тоглосон хэдхэн бүлэг хүнийг солих хэрэгтэй
  • Бат 2017-07-25 23:58:22
    Та нар боддоо бид чинь Дөрвөлжин,уйгаржин ,латин ,крил гинесийн номонд ормоор олон үсэг үсэрдэг дэвхэрдэг анги гээд л
  • Иргэн 2017-07-25 23:41:07
    Үнэн бичжээ. Яг л ийм зүйлээс болж боловсрол сүйрч байна.
  • Хуц оо 2017-07-25 19:26:10
    Зах зээлийн нийгэмд үнэгүй юм байдаггүй. Үнэгүй юм байвал яван явсаар дампуураад л дуусдаг. Боловсрол болон эрүүл мэндийн салбар яг ийм байдлаар бүрэн ялзарсан....
  • ok 2017-07-25 17:02:25
    Төрийн мэргэшсэн албан хаагчдаа ингэж хэлж болохгүй ээ. Архагууд байхгүй бол ажил явахгүй шүү
  • Зочин 2017-07-25 15:18:52
    Ялангуяа дарга сайд нарыгаа хагалаад сууж байдаг Цэдэвсүрэн гэгч этгээдийг холдуулах л хэрэгтэй дээ.
  • tamir 2017-07-25 15:18:25
    mubis iiin monhjargal anagaahiin batbaatar 2oo hurdan zailuulaaachee
  • уншигч 2017-07-25 13:26:16
    Эрдэнэчимэг гэж харваас бялдууч нөхөр ямар ч сайдын учрыг олоод үлддэг, үлдэхээр барах уу бүр сайдыгаа "боловсруулдаг". Хамгийн түрүүнд бүтцийн хийх хэрэгтэй ...
  • Хааис 2017-07-25 12:11:59
    Ёстой үнэн дээ. Их сургуулиудын удирдах зөвлөлд хуваагдаж ороод жил бүр зардлаа даалгаж гадаадаар хэснэ. Оюутан шахна. Баяр бүрээр бэлэг авна. Байнга дайлуулна ...
  • Зочин 2017-07-25 11:50:06
    Ямар ч яам адилхан шүү дээ. Төрийн менежмент гэж энэ. Уг нь болдогсон бол төрийнхнийг баялаг хуваарилдаг энэ механизмаас нь салгачих юмсан. Гэвч энэ боломжгүй. ...
  • Irgen 2017-07-25 11:36:17
    Gazriin darga nar n sain shudraga hariutslagatai bj chadval mergejiltnuud n hodolj chadahgui sh dee. Darga naraas n ehleed tseverleech
  • Zochin  2017-07-25 11:24:06
    Xevlel medeelliinxen nuxatstai survaljlaga xiimer umaa! Xuviin zarim surguuliud xuuxdiig mash ix xucheeleer daramtlaj zovooj bna
  • Зочин 2017-07-25 11:01:43
    Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаачээ. Худал ярьж, худлаа танилцуулга хийж өөрсдийгөө шинэ сайдад рекламддаг хүмүүсээс салцгаая
    202.9.40.107
    Мэдэгдсэн Хариулах
    • их сургуулиудын захирлыг солиоч ээ 2017-08-14 11:40:53
      хурдан хиймээр бна ааа
  • иргэн 2017-07-25 11:00:08
    Эрдэнэчимэг, Цэдэвсүрэн, Баднайнямба гээд л хууччуул нь явж өгнө дөө, ккккккк
  • hatan  2017-07-25 10:51:22
    олон жил болсон архаг хүмүүс ихтэй хүнд суртал ихтэй газар даа
  • Irgen 2017-07-25 10:12:28
    Mash unen bichsen bna.
  • 001 2017-07-25 09:47:02
    Яг тийм