Ц.Содномдоржийн мялаалга наадам Хөвсгөл аймагт болно
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 512 бөх зодоглосон. Эдгээрээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэрбээр улсын баяр наадамд анх удаа түрүүлсэн нь энэ юм. 

Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам долдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болохоор товлогджээ. Цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах аж. 

Дашрамд дуулгахад, хоймор нутгаас 10 жилийн дараа улсын баяр наадмын түрүү бөх тодорсон билээ. Өмнө нь 2007 онд Улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.