Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлжээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төсөл юм.

Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өрстсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ. Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп, туслан гүйцэтгэгчээр Ган гүүр ХХК шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онуудад хэрэгжих юм.

 Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сүржин эхлээд замхрах уу? 2017-07-26 15:55:46
    150 жилийн баталгаатай гүүр гээд 2 жил л болоод их засвар шаардсан гүүр хийгч Ган гүүр ХХК уу? газраас арилаад нүүх айлгүй юмгүй чинь их л сүржин эхлээд замхра...