Хөгжим бүжгийн коллеж Их сургууль боллоо
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль (Консерватор) болжээ. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватор болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж. Харин тэдний энэхүү  хүсэл ийнхүү биеллээ олсон байна.

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ. Улмаар 1945 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны тогтоолоор “Хөгжимт драматик сургууль”, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Хөгжим Бүжгийн Дунд Сургууль”, 1991 онд БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан  тушаалаар “Хөгжмийн Коллеж”, 1996 онд Гэгээрлийн яамны сайдын тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдэж байсан аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН  2017-08-19 15:50:03
    ОДОО СУИС СӨНӨНӨӨ...ЖИЖИГХЭН МОНГОЛД ТӨРИЙН ӨМЧИЙН 2 ИХ СУРГУУЛЬ ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ НЬ УТГАГҮЙ. СУИС ИЙГ ХӨГЖИМ БҮЖИГТЭЙ НИЙЛҮҮЛБЭЛ ТААРНА...
    202.9.41.248
    Мэдэгдсэн Хариулах
  • saran 2017-07-27 00:38:47
    Saihan medee bna Amjilt husye
    202.9.42.101
    Мэдэгдсэн Хариулах
  • gajuudal  2017-07-26 16:24:11
    Yooyo boliosoi. Hugjimchid in professor, Jujigchid ni professor, neg musun har Zahaa Ih surguli geed
    95.90.251.229
    Мэдэгдсэн Хариулах
  • цол 2017-07-26 14:38:33
    Нарийн мэргэжил чухал. СУИС - соёлын ажилтан бэлтгэх хэрэгтэй. Консерватори жинхэнэ мэргэжлийн хүн бэлтгэх ёстой. Зөв шийдвэрт хожуу ч гэсэн хүрчээ.
    202.70.46.234
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2017-08-19 15:52:55
      ЯГ ҮНЭН
      202.9.41.248
      Мэдэгдсэн Хариулах
  • MOngol 2017-07-26 11:03:10
    За ингээд 3 хан сая монголчууд бүгдээрээ хөгжимдөөд, бүжиглээд, хөгжимдөөд бүжиглээд байж дээ. Мужаан хайгаад олддоггүй юм, харин МУСТА бол хогоороо байна байна...
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-26 09:18:13
    Суис одоо хэнийг сургах вэ???????
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2017-08-19 15:51:43
      СУИС АЖИЛГҮЙЧҮҮДИЙГ СУРГАХ ГЭЖ ОРОЛДОХ БАЙХ ДАА, ТЭГЭЭД ДАМПУУРНА...
      202.9.41.248
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-07-26 06:53:35
    Боловсорол бүрэн дампуурсаны тод жишээ юм даа одоо албан газрууд үйлчлэгчээ хүртэл дээд боловсорол шаардах боллоо бичиг үсэгтэй нэр гаргах гэсэн үнэлгээ болжээ...
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2017-07-26 06:01:25
    Миний бодлоор урлагын сургуулиуд жил болгон элсэлт авч байснаас 2-3 жилд 1 удаа элсэлт авбал илүү чанарлаг боловсон хүчин гарах байх гэж бодохын.
    202.179.24.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-26 05:56:29
    Сургалтын чанар нь улам муудаж байгаа хэрнээ статус нь дээшилж их сургууль болдог гажиг явдал Монголд л гарах юмдаа.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2017-07-26 05:42:51
    Баахан ажилгүй төгсөгчид. СУИС-Т нэгтгэж, татан буулгаж орон тоог цомхотгох хэрэгтэй.
    202.179.25.65
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-26 05:17:42
    yamar saihan medee ve bayrlalaa uneheer urlagiin uuhai bolson surguuli zuv shiidver gargalaa
    202.9.41.13
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-26 05:10:23
    Uneheer olon jil husen huleesen bayart medee baina,Shadvarlag bagsh nar, hamt olond ny ender bolovsroltoi mergejilten beltgeh uilsed ny amjilt husey!
    122.201.24.35
    Мэдэгдсэн Хариулах
  • зул 2017-07-26 04:34:47
    Сайхан мэдээ байна. Сургуулийн удирдах зөвлөл болон зөвлөлийн дарга Н.Болдын хүчин чармайлтаар энэ асуудал бүтжээ. Сайд Ж.Батсууоь их тусалж шинэ сайд шийджээ....
    124.158.90.28
    Мэдэгдсэн Хариулах