Цахим бүртгэлд 1 секундэд 10 мянган хүн хандах боломжтой болжээ
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу наймдугаар сарын 1-ний өдрийн 16.00 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

Ачаалал эрс нэмэгдсэн учраас  Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж, наймдугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  Ингэснээр нэг секунтэд  8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • teneg durakuud 2014-08-06 15:45:54
    Хотоос 25-40 км зайтай газарт газар авж яадаг байна аа. Тэнд ямар ч дэд бүтэц хөгжөөгүй газар ш дээ, Тэнд хашаа хатгалаа гэхэд хоёр гурван сарын дараа очиход хашаагийн аваад арилж өгсөн байна шд э.
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах
  • xaxa 2014-08-06 13:17:27
    17mynga gene uu xaxaxa 100garan myngan xun burtguulsen bn lee
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-06 10:30:23
    өнгөрсөн хойно нь ниргэв гэчээр
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах