УИХ-ын дэд дарга М.Энхболд Германы эдийн засагч докторуудтай уулзлаа

Монгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг, “Стратеги” Академиас 2014.05.14-16 өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт “Хаврын академи”-ийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Өнөөдөр “Хаврын Академи”-д урилгаар оролцож байгаа ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик нар Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  С.Бямбацогт нартай уулзаж  Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монгол Улсад эдийн засаг, нийгмийн хүндрэл нүүрлээд буй энэ цаг үед МАН хариуцлагатай, зүүн төвийн улс төрийн хүчний хувьд Монголын хөгжлийн бодлогыг шинэчлэн томъёолоход ач холбогдол бүхий “Хаврын академи”-ийг “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвтэйгээр зохион байгуулж гадаадын олон оронд ажилласан туршлагатай экспертүүдийг урин оролцуулж байгааг тэмдэглээд энэ удаагийн “Хаврын академи” Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах бодлогыг тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээ.   

“Хаврын академи”-ийн үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын удирдлагууд оролцохын зэрэгцээ МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн, доктор Д.Оюунхорол, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар илтгэл тавихаас гадна ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик нар өөрийн орны хөгжлийн туршлага, арга барилаас хуваалцаж илтгэл тавина. 

Тус арга хэмжээнээс Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар зөвлөмж гаргаж холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хүргүүлэх юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2014-05-20 07:44:44
    MAN BULSHLAGDAJ DUUSMAAR YUM. ENE HEDEN DINAZUARS YUGAA YARIDG BAINAA?
    103.9.91.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-13 11:32:52
    МАН-ЫНХАНД ӨНДӨГ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БИШ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.ЯАГААД ГЭВЭЛ МАН-ЫНХАН БАЯН БОЛООД ТЭР,ХАРИН ЖИРИЙН ИРГЭД ӨДӨР БОЛГОН МАН-ЫНХНЫ ХЭЛЭЭД БАЙГАА ДООД ЗЭРЭГЛЭЛИЙН ХООЛ БОЛОХ ӨНДӨГИЙГ ИДЭЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТЭДЭНД ГАДААДЫН ЭДИЙН ЗАСАГЧИД ЗАА
    202.126.89.209
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-13 11:32:52
    МАН-ЫНХАНД ӨНДӨГ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БИШ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.ЯАГААД ГЭВЭЛ МАН-ЫНХАН БАЯН БОЛООД ТЭР,ХАРИН ЖИРИЙН ИРГЭД ӨДӨР БОЛГОН МАН-ЫНХНЫ ХЭЛЭЭД БАЙГАА ДООД ЗЭРЭГЛЭЛИЙН ХООЛ БОЛОХ ӨНДӨГИЙГ ИДЭЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТЭДЭНД ГАДААДЫН ЭДИЙН ЗАСАГЧИД ЗАА
    202.126.89.209
    Мэдэгдсэн Хариулах