Хөрөнгийн бирж ажилчдынхаа цалинг 30 хувиар буурууллаа
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр ажилчдынхаа цалинг 30 хувь бууруулан хэмнэлтийн горимд шилжиж буйгаа өөрсдийн цахим хуудсаар мэдэгджээ.

Мэдэгдэлдээ, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ.

Энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, цалинг 30 хувиар  бууруулах, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаар боллоо. Ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржийн зүгээс батлагдсан орон тоо хэтрэлтийг арилгахаар ажиллах бөгөөд 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтална" гэжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жамсран 2014-08-06 10:58:47
    Өдөрт ганц хоёр сая төгрөгний л гүйлгээ хийдэг байгууллага ш дээ. Олигтойхон лангуу ч биржээс их орлого олдог байх. Түрүүчийн дарга дэвхэлзсэн хэдэн эргүү банди нарын ачаар ийм байгууллага болсон.