Ерөнхий сайд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2017-07-27 15:53:08
    Teneg Mongolchuudaa ene zasag sain ajillaj bga mangar ta nariin amidral deeshilj bga biz de Emneh AN yaj unaglaa Mongolchuud emnehee martdag uheruud
    43.242.243.213
    Мэдэгдсэн Хариулах
  • аө 2017-07-26 15:51:53
    АН намын нэгийн ажлын тайлан МАН нэг жилийн ажлын тайланг зэрэгцүүлээд гаргаад тавиач.
    150.129.140.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Tdd 2017-07-26 14:44:24
    Бүтэн жил боллоо энэ засгын газар юу хийж юу бүтээв Чадахгүй байгаа юм биш үү огцороод зайгаа тавьж өг
    66.181.160.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Baba 2017-07-26 12:37:28
    Manlailal egchihchee Choijoo darga l ertnii naiztaigaa l ham heregjuuleed bgaa bish biluu ES neg nuurand junai maiztaigaa amarch bna gesen hezee irev ee ha ha
    202.9.42.52
    Мэдэгдсэн Хариулах
    • delger  2017-07-26 15:15:27
      zasgiin gazriig ajil hiihgui baina geed baigaa Tdd- nertei ter hun neree bicheechee, chamaig eronhii caid bolgomoor baina chi bol ih um hiichih butmeer ...
      202.179.24.210
      Мэдэгдсэн Хариулах