Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам долдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болж байна.
Цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах юм байна.
Дашрамд дуулгахад, өдгөөгөөс яг арван жилийн өмнө хоймор нутгаас улсын баяр наадмын түрүү бөх тодорч байсан билээ. Тухайн үед улсын арслан Х.Мөнхбаатар ес даван түрүүлж, улсын арслан цол хүртэж байсан юм.

Б.Сансар
olloo.mn