Нэг сарын цалинг багадаа 1 сая 500 мянган төгрөгт хүргэх ёстой
Цалин нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг хачин тогтолцоо манай улсад байсаар удлаа. Одоо бүр сургаар өсдөг болсон нь худлаа биш ээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед зарим нэгэн байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмэх нь битгий хэл хасах нь болж.

Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж өчигдөр ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулан хэмнэлтийн горимд шилжих шийдвэр гаргачихлаа. Түүгээр зогсохгүй байгууллагын дотоод зохион байгуулалт хийж, чиг үүргийн давхардлыг арилгахаар болсон нь ажилчдаа цөөлнө гэсэн үг мөн юм.

Тэгвэл МҮЭХ-оос эдийн засгийг тогтвортой авч явахын тулд ажилчдынхаа цалинг бууруулах бус харин ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг 600 мянган төгрөгт хүргэх шаардлагатай байгааг мэдэгдээд буй. Тус холбооноос хийсэн судалгаанаас ч харагджээ. Ингэж гэмээнэ үнийн өсөлтийг гүйцэх бөгөөд олон улсын жишигт хүрэх гэнэ.

Гэхдээ энэ түвшинд хүрдэггүй юм гэхэд ирэх жилээс цалингийн хэмжээг доод тал 50 хувиар нэмэгдүүлэхээр МҮЭХ ажиллаж байгаа юм байна. 50 хувиар нэмсэн ч гэлээ энэ нь олон улсын жишгээр бол хангалтгүй хэмжээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал ийм л байна.

Тэгэхээр манай улсын иргэдийн өнөөдрийн нэг сарын дундаж цалин 500 мянган төгрөгтэй тэнцэж байгаа. Иргэд ямархан мөнгөөр голоо зогоож, амьдрал ахуйгаа авч яваа нь үүгээр харагдаж буй.

Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээр иргэлийн цалинг  10-30 хувиар нэмээд ч барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. Тиймээс тухайн сард ажилласан хөдөлмөрийн хөлсийг дор хаяж, 1сая 500 мянган төгрөг болгож гэмээнэ, үнийн өсөлтөд цалингийн  хэмжээ дөхөж очно. Иргэд эрх тэгш амьдрах боломж бүрдэнэ.

Энэ хэмжээнд хүргэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой хэвээр хадгалж байж цалин нэмсний үр дүн гарах аж. Харин цалинг дээрх шиг нэмэгдүүлсэний дараа ёстой 10-20 хувиар нэмэхэд буруудахгүй гэдгийг үйлдвэрчнийы эвлэлийн төлөөллүүд хэлж байна.

Одоогийн цалингийн хэмжээ олон улсын хэмжээнд хүрээгүй учраас бага хэмжээгээр нэмсэн ч цалин нь зах зээлийн үнийн өсөлтөө гүйцэхгүй байгаа гэдгийг МҮЭ-ийн хорооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сануулсаар байна.

Тухайлбал, Өмнөд Солонгост худалдаалж буй махны үнэ манай улсынхтай үнийн хувьд бараг л адил. Тус улс нь махаа гаднаас авдаг, харин манайх дотоодоосоо хангадаг мөртлөө шүү дээ.

Гэтэл тус улс иргэдийнхээ 1 цагийн цалингийн доод хэмжээг ирэх 2015 оны 12 дугаар сарыг дуустал 5580 вон байхаар тогтоожээ. Учир нь Солонгос улс жил бүр цалингийн доод хэмжээг шинээр тогтоож нэмдэг журамтай юм байна. Үүнийхээ дагуу ч хийжээ. энэ жишгээс манай улс ч санаа авмаар л санагдах юм.

Энгийн иргэд, ажилчид цалингаас цалингийн хооронд амьдарч,  хаанаа ч хүрэхгүй дэндүү бага цалингаар “урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр” амьдрахад улам л бэрх болж байна даа.

Г.Аянга
оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тайлбар 2014-08-07 09:36:55
    Цалин бага байна гэдэг чинь ажилчин ангийн бүтээмж муу байна гэсэн үг. Бүтээмж муу байна гэдэг чинь гадаадаас валют оруулж ирж чадахгүй байна гэсэн үг. Дэлхий дээр худалдаа хийдэг улсуудын дунд байж чадахгүй байнаа гэдэг нь угаасаа дампуурч байнаа гэсэн ү
    • ААА 2014-08-07 09:38:29
      Зах зээлийн зарчмийг энэ дэлхий өөрөө зөрчиж чаддаггүй юм.
  • minii bodol 2014-08-07 08:58:02
    Tiimee demjij bn negent l nemegdtsen vnetei baraa odoo tegej buuna gej bhgviee tiim bolhoor tsalihgaa sain nemeh heregtei . Baga tsalingaar ene niigemd udaan tesehgvishdee saaral ordnii gishvvdee !!!!!!!!!!!
  • mgl 2014-08-07 08:45:12
    tsalin nemeheer l yumnii yne usuud bgaa yum chini yumnii ynen deer l hatuu changa baij yumnii yniig buulgah hegertei , uursdiin duraar jijig delgyyryyd zahuud ih nemj bna
  • mongol 2014-08-07 06:34:04
    end yaj iij hogjij baigaad togrogiin hanshiig changruulj 1DOLLAR=100togrog bolgvol hamaagyi deer tegj baij bid ard tymnii huruun deerh uls gyrniihee oriin daramtaas hymdhaan salgana .
  • Буяа 2014-08-07 05:25:22
    Засагт цалин нэмэх хөрөнгө бий юу. Бүр эсэргээрээ цалин тэтгэвэр хугацаандаа өгч чадахгүйд хүрсэн юм биш биз.
  • зочин 2014-08-07 03:33:59
    Энэ бол ямар ч утгагүй нийтлэл байна.Цалингийн доод хэмжээг шууд 1,5сая болгоно гэдэг шийдвэр гаргалаа гэхэд барааны үнэ өсөхгүй, хэвэндээ байна гэдэг бол хүүхдийн яриа шүү дээ.Ард нь ямар олон асуудал,эдийн засгийн хүндрэл,инфляци,хувийн аж ахуйн нэгжид
  • шоогоо 2014-08-07 03:25:04
    Бага байна бүүр 2 сая 500 мянга болгоё кккк
    • Шоогоо-д 2014-08-07 03:38:54
      Битгий ингэж шогтоод бай,дүфф амьтан байна ш д
  • Zaluu 2014-08-07 02:50:40
    Tsalin nemeed inflation nemegdeheer ulam l dordono. Emzeg buleg dundaas doosh orlogotoi humuus buur hetsuu baidald orno. Ganbaatar metiiin hooson tolgoitoi sugselzuuruud oilgohgui niit massiig hoorgoj bgaad emzeg bulgee sain horlodog nohduud dee.
  • Zaluu 2014-08-07 02:50:38
    Tsalin nemeed inflation nemegdeheer ulam l dordono. Emzeg buleg dundaas doosh orlogotoi humuus buur hetsuu baidald orno. Ganbaatar metiiin hooson tolgoitoi sugselzuuruud oilgohgui niit massiig hoorgoj bgaad emzeg bulgee sain horlodog nohduud dee.
  • зочин 2014-08-07 01:02:38
    маш зөв. цалинг нэмэх хэрэгтэй. арай дэндүү бага байна.