Түймрийн голомтоос зарим бие бүрэлдэхүүнийг буулгажээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг, Ерөө сумын дөрөв, Хүдэр сумын нэг, түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгалаа гэж тус аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж байгаа бол Хүдэр сумын нэг, Мандал сумын нэг, нийт хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 74 хүн, хоёр автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, хоёр автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-07-27 22:44:19
    сэлэнгэ аймгийн мандал сум нэрээ сольвол таарна туймэр ч юмуу хиншуу хярвас гэж еерчлех нь зев байх
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах