М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлээд байгаа юм.

Тухайлбал, Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо.

Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байна. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байгаа аж.


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2017-07-28 11:45:53
    Hardaa. Ingeed l manai huuhnuud Mongoliin neriig delhiid gargaad baigaa yumdaa. Guzeegee unjuulsan mongol bohchuud haana baina ve?
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-07-28 03:23:39
    Мундаг дасгалжуулагчийн мундаг шавь. Баяр хүргье. Олимпийн алтан медаль руу урагшаа
  • Иргэн 2017-07-28 03:18:07
    Сайхан мэдээ...Олимпын медаль ойрхон байна даа
  • зочин 2017-07-28 03:04:28
    баяр хургэе улам их амжилт хусье аса олимп хуртэл туслана гэж худлаа шаасан уу
  • MGL 2017-07-28 02:15:28
    Bayar hurgiy