Ц.Содномдорж анхны багшдаа азарга адуу бэлэглэж, ахмадуудад гарын бэлэг гардуулжээ
Тулгар төрийн 2226 Их Монгол улс байгуулагдсаны 811 Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалга наадам өчигдөр боллоо.

Шинэхэн арслангийн төрөлх нутаг болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд  болсон уг наадам аймгийн 90 жилийн ойн баяр наадмаас дутахааргүй өргөн дэлгэр болжээ. Энэхүү наадмын үеэр Ц.Содномдорж арслан Монгол бөхийн спортод оруулж, анх багшилсан Сүхээдээ азарга адуу бэлэглэж, наадамчин олноо баясгалаа. Мөн тэрбээр аймгийнхаа 65- аас дээш настай 200 ахмадад  гарын бэлэг гардуулж, талархал илэрхийлжээ.

Үүнээс гадны нутгийн зон олон нь хоймор нутгийнхаа нэрийг арван жилийн дараа гаргаж, улсынхаа баяр наадамд түрүүлсэн шинэхэн арслангаа байгаа бүхнээрээ мялаажээ. Тухайлбал сурагчийн ширээнд тохой нийлүүлсэн сууж байсан ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2017-07-28 11:40:59
    Mongoliin negen mangar er l bainadaa.
  • debjigch 2017-07-28 08:46:05
    ug boh ni sain hun ni ch dajgui l dee gehdee ene jiliin hubid Sanjaadambiig bulhaigaar darj baij sunalt Bayarsaihanii horoor heden hun tsol absnaa buu mart
  • po 2017-07-28 08:27:23
    bayn ch bish baihaa zailuul niiled l bayrlaj baigaa bailgui dee
  • !!! 2017-07-28 05:53:19
    Найр наадмаа жаахан даруу хийдэг болмоор юм!! Баярхаж аагласан хөөрүү араншингаа багасгаж, ажил хэрэгч агуулгыг чухалчилдаг болох юмсан!!!