89 тонн хог хаягдал цэвэрлэжээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1-ийг хүртэл зохион байгуулж буй. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байна.

Тэгвэл тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гарагт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна.

Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгажээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.