Монголд С вирүсийн халдварын тархалт 11-15 хувь байна
Өнөөдөр Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Манай улс 2011 оноос эхлэн албан ёсоор энэ өдрийг ДЭМБ-ын бүсийн бодлого чиглэлтэй уялдуулан жил бүр тэмдэглэж ирсэн ба энэ жил “Хепатитыг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
 
Энэ өдөр эрүүл мэндийн салбарынхан вирүст хепатит, түүний хүндрэлийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд хүн бүрийн анхаарлыг хандуулах,өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдлыг таниулах, өвчний хяналт, илрүүлэлт, эмчилгээ, сэргийлэлтийгуламболовсронгуй болгох, В вирүст хепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх талааравч хэрэгжүүлж байгаахариу арга хэмжээг авах чиглэлээр хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэмжихийг уриалж ажилладаг. Хепатит нь вирүсээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин бөгөөд А, В, С, D, Е  вирүс зонхилон өвчлөлийг үүсгэдэг. Өвчний явц, үр дагавар, дэгдэлт үүсгэх шинж чанараараа дээрх 5 вирүс өөр хоорондоо ялгаатай байдаг. Манай оронд B, C вирүсийн халдвар өндөр тархсан байдаг ба хепатит В вирүсийн тархалт 8-12 хувь, хепатит С вирүсийн халдварын тархалт 11-15 хувь байна. Архаг С вирүст хепатиттай хүмүүсийн 97-98 хувьд нь С вирүсийн 1b генотип тодорхойлогддог тухай судлаачид тогтоосон байна.  Уг хэв шинжийн вирүсийн  халдвар нь архаг хэлбэрт илүүтэйгээр шилжиж вирүсийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй болохыг тэмдэглэжээ. 
 
Монгол улс нь вирүст хепатитийн өвчлөл, нас баралт өндөртэй улс орны нэг юм. Мөн элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй улс орнуудын тоонд орж байна.
 
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хепатитын вирүсийнн халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирүсийн шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
 
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хепатитын В, С вирүсийн халдвар илрүүлэх, вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх, вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ, оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.  
 
Иймд та бүхэн хепатитын В, С вирүсийнилрүүлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдан,  энэхүү аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, өөртөө зөв дадал хэвшлийг бий болгож, өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг уриалж байна.   
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.