ДАШТ-ний эмэгтэйчүүдийн барилдаан эхэллээ
Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болж ббайгаа билээ.

Тэмцээний хоёр дахь өдөр сонгомол барилдааны 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд зодоглосон азийн өсвөрийн аварга П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт армяны бөх Геворг Гхачивянд 1:3, 66 кг-ын жинд дэвжээнд гарсан азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Н.Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/ гүржийн бөх Шмаги Боливазед 4:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд хятадын бөх Вьюжинд 1:9 онооны харьцаагаар хожигджээ.

Харин өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 жингүүдийн барилдаан болно. Манай 4 бөх барилдах юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.