“Centerra Gold” компани алдагдалтай ажиллажээ
Өнгөрсөн онд Бороогийн ордоос 14.265 унци алт олборлосон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулжээ. Уг тайланд дурьдсанаар“Centerra Gold” 31.7 сая ам.долларын алдагдал хүлээсэн талаараа мэдээлжээ. Түүнчлэн бүтээгдэхүүний борлуулалтын зардал нь 29 хувиар өссөн гэдгээ тайландаа дурьджээ.Тус компанийн ийнхүү алдагдал хүлээх болсон нь өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх алтны үнэ ханш буурсантай холбоотой аж. “Centerra Gold” 92.124 унци алт үйлдвэрлэснээс 14.265-ыг нь Бороогийн ордоос олборлосон байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.