Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж зам тээврийн ослын дуудлага нэмэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байжээ. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласнаас осол, хэрэгт холбогдсон жолооч тав, явган зорчигч тав бүртгэгдсэн байна.

Мөн өчигдөр шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгджээ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12 мөргөлдөх хэлбэрээр 30 осол, онхолдох хэлбэрээр дөрвөн осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Тухайлбал:
1.Хан-Уул дүүргийн нутаг ТЭЦ-3 станцын зүүн урд уулзварт T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөж онхолдсон хэргийг ХУДЗЦХ-т шалгаж байна.

Орон нутагт:
1.Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд T.Alphard маркийн автомашин явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бол нийслэл хотын хувьд эдгээр өдрүүдэд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байна.
Замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зам тээврийн осолд холбогдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга соёлтой оролцохыг анхааруулж байна.
Б.Сансар
olloo,mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.