Түймрийн голомтод ажилласан залууст Идэвхтэн байгаль хамгаалагч цол олгов
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийн голомтод сайн дураараа ажилласан залуусыг Идэвхтэн байгаль хамгаалагч цолоор урамшууллаа.

Энэ зун хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын хэмжээнд 140 гаруй ойн хээрийн түймэр дэгдсэн. Хэдийгээр орон нутаг болон онцгой байдал тэргүүтэй холбогдох албаныхан шуурхай ажилласан ч хүн хүч, техник хэрэгслийн дутмаг байдлын улмаас түймэр унтраах ажил удааширсан юм. Тиймээс сайн дураараа нэгдсэн залуус ойн хээрийн түймрийн голомтод очиж гал сөнөөгчдөд тусалсан билээ. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орон дуудахад бэлэн гэдгээ харуулсан залуусаар бахархаж буйгаа илэрхийлээд, эх оронч сэтгэлтэй хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхэд нь талархаж буйгаа Идэвхтэн байгаль хамгаалагч цол олгох үеэрээ хэллээ.

Сайн дурынхныг түймрийн голомтод очих үед Онцгой байдлын албан хаагчид сар гаруй хугацаанд түймэртэй тэмцээд ядарсан байдалтай угтсан бөгөөд шаардлагатай багаж хэрэгсэл, ус зөөх ажилд нь тусалсан талаараа залуусын төлөөлөл хэлж байлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2017-08-01 11:24:07
    Dandaa teneg yum hiinee.Mungunii garz zugeer talarhal ilerhiileed boloo bizdee.nasaaraa zutgeed avaagui hun ch bna sh dee
    103.10.20.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунхорол-оо хуралдаа сууж бай. 2017-07-31 17:35:30
    Тэгээд насаараа байгаль хамгаалж хөдөлмөр, зүтгэлээ зарцуулсан хүмүүс нь хохино гэсэн үг үү. Яг үнэндээ түймэрийг хүмүүс унтраагаагүй, зүгээр л бороо орсон.
    202.9.40.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ойео 2017-07-31 11:20:39
    нэг муу төмрөөр яадагийн,хэдэн цаас нь дээр биздээ
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах