С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагнахаар болжээ.  

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enhee 2017-08-01 03:36:48
    Hudulmuriin baatar Turin soerhol ene ter ch odoo unegui shagnal bolj de . Maildag bold geh metees bolood
    103.26.194.81
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-01 00:14:08
    Олгохоор болсон биш ОЛГОЖЭЭ.
    202.179.31.86
    Мэдэгдсэн Хариулах
  • ollloo 2017-07-31 16:54:57
    sots niigmiin odoo tsag yeteigee tohiroogui te1 shagnal
    103.229.122.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Boldbaatar 2017-07-31 09:53:48
    Bayar khurgie! Ene bor busgui mongol ulsynkhaa ner turiig undurt urgusun shuu!!! Amjilt!
    202.179.17.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-07-31 09:30:38
    Шагнал нүдээ олжээ. Баяр хүргэж, амжилт хүсье.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-31 09:18:56
    дэлхийд данстай бехдее баяр хургэе
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах