Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох уу
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Тус яамны хувьд  одоогийн Засгийн газрын танхимаас сайд нь, төрийн нарийн бичгийн даргатайгаа огцорсон цорын ганц яам болоод байна. Өнгөрөгч тавдугаар сарын 31 нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар огцруулсан билээ. Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл болсон хэмээн тайлбарласан билээ.
 
Тэгвэл улс орны нэгэн чухал салбарын яам Төрийн нарийн бичгийн даргагүй ажиллаж байгаад санаа зовох хүн олон байна. Энэ албан тушаалд хэнийг томилох талаар МАН-ын удирдлагууд хийгээд Засгийн газрын төвшинд нэлээд яриа болжээ.

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, "Өндөрбуянт Холдинг"-ийн эзэн Н.Төмөрхүүг томилохоор тохирсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Харин түүнтэй энэ албан тушаалд очихоор нэр нь яригдаж байгаа хүн одоогоор гарч ирээгүй байна. Үүнээс үзвэл Боловсролын яаманд Н.Төмөрхүү Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож магадгүй болоод байгаа юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар түүнийг энэ долоо хоногт багтаан томилох бололтой. Н.Төмөрхүү 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ.

Тэрбээр Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж байсан. Тухайлбал сайдаар томилогдсон даруйдаа халаа сэлгээ хийдэг төрийн албаны гажуудлыг  хамгийн сайн давтсан нэгэн гэж хэлж болно.

Тэрбээр ажлаа авсан даруйдаа  Авто тээврийн бодлогын газрын дарга, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга,. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тухайн үед түүний хийсэн халаа сэлгээ үүгээр дуусаагүй бөгөөд Авто зам арчлалтын АЗЗА  компаниудын захирлуудыг хоморголон халсанаар үргэлжилж байв. Тэрбээр  шалгалт явуулж, хангалтгүй гэх дүгнэлт өөрийн хүнээрээ гаргуулж, тэдгээр компаниудын захирлуудыг халж байсан хэмээн учир мэдэх хүмүүс одоо ч хэлдэг билээ. Ямартай ч тэрбээр санасандаа хүрч АЗЗА компаниудад өөрийн хүмүүсээ томилж чадсан юм

Өмнө нь Засгийн газарт ажиллаж байсан ийм нэгэн туршлагатай хүн өнөөдөр БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болохоор нэр нь яригдаж эхэллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Taiship 2017-08-03 15:04:05
    Ee.chaawac daa.tumuphuu bapilgaa bapij chadahgui baahan upund opyylcan hun bolowcpolin yamand ochood yamap bantan hythahi ni hapah uldej dee.uup hun oldohgui b....
  • zail 2017-08-02 17:04:04
    zail
  • Zochin 2017-08-02 07:44:14
    J,Erdenebataa namiin ner biitgii ynagaad baigaarai uuruu chadbargyi deer ni medleggyi chadbargyi yomnyydaar uuriiguu xyreelyyleed
  • Зочин 2017-08-02 03:17:09
    зам, тээврийн талаар ямар ч мэдлэггүй, яамны ажил нураасны шагнал юм уу.....
  • зочин 2017-08-01 05:59:33
    МАН яахав ээ, 2012 онд АН мэргжлийэ хүмүүсийг хоморголон гудамжинд гаргаж архичдыг тавьж байсаныг залруулах хэрэгтэй байна шүү
  • иргэн 2017-08-01 05:58:37
    Энэ хүн боловсролгүй гэсэн М.Энхболд дарга та мэдэхгүй байж болно. Боловсон хүчиндээ судалгаа явуулаачээ.Даан ч дээ хөөрхий
  • zochin Hovd 2017-08-01 05:55:44
    Baruun aimgiinhan yamand olon bolno
  • zochin 2017-08-01 05:27:31
    BITGII BALAYTAAD BAYGAARAY, MAN-YNKHAN
  • Зочин 2017-08-01 04:43:56
    МАН -аа Компанийн мөнгөтэй нөхөд дээгүүр л албанд очих юм даа ЮУГААРАА МЭРГЭШСЭН БОЛ??
  • hi 2017-08-01 04:28:13
    alich yamand diplomiin gol hereggui ylanguya turiin nariin zereg chuhal alband harin tumurhuu shig mundag sain meneger heregtei ene bol yaltachgui nudee olson
  • Зочин 2017-08-01 03:26:56
    Боловсролгүй нөхөрв Хуурамч дипломтой гээд яригдаад байсанв Одоо боловсролийн яөмөанд очиж дээ. Жинхэнэ дипломтой болоорой доов
  • МАН АА 2017-08-01 03:17:42
    МАНД ЯАГААД ИЙМ СУЛ ХҮМҮҮС ДЭЭГҮҮР ДАВХИАД БАЙДАГ БОЛОВ ОО?
  • dash  2017-08-01 03:08:33
    ee chaavaas. mergejil bolovsrol geech yum hereggui yum chini buh surguulia 8 jil bolgochmoor yum