Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар оролцох юм.

Тамперегийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн 50, 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Нармандахын Насанбуян, Цэвээнсүрэнгийн Цогбадрах нар зодоглоно.

50 кг-д энэ жилийн залуучуудын Азийн аварга Н.Насанбуянгийн жинд 15 тамирчин барилдах бөгөөд манай эхний тойрогт Туркийн Сентюрктэй барилдана. Түүнийг ялбал Армен, Косовогийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Хоёр давааг аргилчихвал хагас шигшээд АНУ, Казахстаны бөхчүүдийн ялсантай барилдах магадлалтай.

60 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрахын жинд 23 бөх барилдах бөгөөд тэгшитгэлд Казахстаны Куанышбековтой хүч үзнэ. Түүнийг ялбаас Украин, Киркизстаны бөхчүүдийн ялсан нь 1/8 шигшээд хүлээж байна.

Тэмцээн энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.