Сайншанд хот цэцэрлэгт хүрээлэнтэй болжээ

Дорноговь аймгийн Сайншанд хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын хөрөнгө оруулалтаар "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн" сүндэрлэжээ.

Цэцэрлэгт хүрээлэн гБНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муу мянган холбоот хошууны 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хятад барилгачид өөрсдийн хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулсан аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр болон албаны хүмүүс оролцсон байна.

Орон нутгаас санаачилга гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тохь тухтай орчинд амрах боломжийг бүрдүүлэх, салхилах, ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор дээрх цэцэрлэгт хүрээлэнг хөрш орны найрсаг хамтын ажиллагааны гэрээний дагуу бүтээн босгожээ.











Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2017-08-01 06:25:08
    Энд ямар ч цэцэрлэгт хүрээлэн алга хэдэн хүүхдийн тоглоом л байна тэгээд бас Сайншанд хот цэцрлэгт хүрээлэнтэй биш харин хүүхдийн тоглоомтой болсон биш үү
    202.55.191.102
    Мэдэгдсэн Хариулах