Оффшорын цаана нуусан баялгийг хэрхэн илрүүлэх вэ
-Google, eBay, Ikea маягийн үндэстэн дамнасан корпорациуд татварын хэмжээгээ доод түвшинд хүртэл бууруулахын тулд схемийг ашигладаг-

Та бага татвар төлөхийг хүсч байна уу? Тэгвэл танд “Голланд сэндвичтэй давхар ирланд бургер” схем яг таарна. Жишээ нь, та Америкийн иргэн байлаа гэж бодъё. Та Бермудын арлуудад компаниа бүртгүүлж, оюуны өмчөө зардаг байг. Дараа нь уг компани Ирландад охин фирмээ нээжээ. Үүний дараа та бас нэг компанийг Ирландад бүртгүүллээ. Энэхүү компани нь Европ дахь таны үйл ажиллагааны хөлс буюу ашигтай тань тэнцэх хэмжээний мөнгийг дансаар шилжүүлж авна. Одоо Голландад дахиад нэг компани бүртгүүлнэ. Ингээд таны Ирланд дахь хоёр дахь компани Голланд дахь компанид мөнгө шилжүүлж, тэр нь таны Ирланд дахь эхний компани руу түүнийг нь шилжүүлнэ. Харин таны толгой оффис Бермудад байрлаж байгаа. Уйтгартай, ойлгомжгүй байна уу? Хэрэв тийм бол үүнд л гол мөн чанар оршиж байгаа юм.

Татвараас зугтаагсад санхүүгийн эдгээр урсгалыг ойлгоход маш хүнд байлгах, тодорхой баримт гаргах боломжгүй болгохын тулд ийм үйлдэл хийдэг аж. Энгийн хүний хувьд толгой эргүүлэм санхүүгийн энэ аргыг Google, eBay, Ikea маягийн үндэстэн дамнасан корпорациуд татварын хэмжээгээ доод түвшинд хүртэл бууруулахын тулд ашигладаг бөгөөд хууль ёсны үйл ажиллагаанд тооцогддог аж. Эндээс дээрх асуудал яагаад олон хүний сэтгэлийг гонсойлгодог болохыг ойлгож болно. Татвар гээг бол алдартай клубын гишүүдээсээ авдаг хураамж л гэсэн үг. Гэтэл гишүүнчлэлийн хураамжаа төлөхгүй байж, гишүүдэд нь хүртээдэг хамгаалалт, зам, суваг, боловсрол зэрэг тусгай эрх ямбыг бүгдийг хүртэх нь шударга бус мэт.

Гэхдээ татвараас зугтагсад бүгд таагүй имижтэй байдаггүй аж. Тэд заримдаа бусад зугтаагчтай адил үйл ажиллагаа явуулж, мөрдлөг шалгалтад өртсөн цөөнхүүдээ эх орондоо бултахад нь тусалдаг. Нацистын Германд л гэхэд еврейчүүд Швейцарийн банкаар дамжуулан мөнгөө нууж чаджээ.

Татвараа бууруулах ба зайлсхийх нь

Харамсалтай нь өнөөх Швейцарийн банкирууд нь нацистуудад хулгайлсан алтаа нуухад нь тусалж, хураалгасан хүмүүст нь эргүүлж өгөхгүй гэснээс болж нэр хүндээ алджээ.

Өнөөдөр татвараас зугтаагсад татвараа бууруулах, аль эсвэл зайлсхийх гэсэн хоёр шалтгаантайгаар дээрх схемээр ажиллаж байна.

Татвараа аль болох доод түвшинд хүртэл бууруулна гэдэг нь хууль ёсны зүйл. Энэ л жинхэнэ “Голланд сэндвичтэй давхар ирланд бургер” юм.

Хуулийн хувьд бүгд ижилхэн. Жижиг компани, хувь хүмүүс бүгд л хууль ёсны бүрэн эрхт оффшор бүтэж байгуулж болно. Гэхдээ тэд ня-богийнхоо өндөр хэмжээний цалинг өгч хүчрэхгүй.

Жирийн хүн татвараа бууруулах , татвараас янз бүрийн хэлбэрээр зайлсхийх гэвэл хууль бусад тооцогдоно. Нийгмийн даатгалыг хуурах, орлогын мэдүүлгээ өгөөгүй, эсвэл гаальд мэдүүлэхгүйгээр их хэмжээний тамхи оруулж ирэх ч хориотой билээ.

Далдалсан нууц

Банкны ийм ажиллагааны нууц Швейцариас эхтэй. Банкируудыг үйлчлүүлэгчдийнхээ тухай мэдээллийг дэлгэхийг хязгаарласан хууль 1713 онд Женевийн Их зөвлөлөөр батлагджээ. Швейцарийн банкуудын нууцлал 1920-иод онд Европын ихэнх орнуудад эрэлт хэрэгцээтэй болж эхэлсэн байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа улс орнууд өрөө төлөхийн тулд татвараа нэмэхэд баян европчууд мөнгөө нуух аргыг эрэлхийлж эхэлсэн байна.

Үүнээс ачаар улс орны эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг мэдэрсэн швейцарьчууд 1934 онд санхүүгийн мэдээллийг ил болгосон банкируудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль баталжээ. Өдгөө татвараас зугтаж гаргасан энэ хөрөнгийг “оффшор” буюу “эргийн гадна” хэмээн цээрлэн нэрлэдэг болжээ. Ингээд эргийн шугамгүй Швейцарьт анх үүссэн оффшор Жерси, Мальта, Карибын арлуудад бий болов.

Логикийн хувьд тайлбарлая л даа. Жижиг арлуудад аж үйлдвэрлэл явуулах, эсвэл хөдөө аж ахуй эрхлэхэд ямар ч ашиггүй. Тиймээс санхүүгийн үйлчилгээ нь тэндхийн гол хөдөлгөгч хүч болох нь гарцаагүй. Гэхдээ түүхэн бодит шалтгааны хувьд авч үзвэл дэлхийн хоёрдугаар дайны уршгаас үүссэн Европын гүрнүүдийн сүйрэл юм.

Британи улс л гэхэд Бермуд, Британийн Виржинийн арлуудаа шууд тэтгэмжээр дэмжихийг хүсээгүй учраас оронд нь эдгээр газар нутгийг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг газар болгон хөгжүүлж эхэлжээ.

Онол болон практик

Эдийн засагч Габриэль Цукман оффшор банкуудад хэчнээн хэмжээний баялаг нуугдаж буйг тооцоолох мэргэн арга гаргажээ. Онолын үүднээс үзвэл дэлхийн санхүүгийн аль ч төвөөс зарласан бүх актив, пассивыг харьцуулахад бүгд адилхан байх ёстой гэнэ. Санхүүгийн ямар ч төвөөс гаргасан тооцооллоос үзэхэд активаас пассив нь илүү байдаг. Цукман эдгээр мэдээлэлд анализ судалгаа хийгээд дэлхийн бүх пассив нь нийт активаасаа найман хувиар илүү байдгийг олж тогтоожээ. Тэгэхээр дэлхийн нийт баялгийн дор хаяж найман хувь нь хууль бусаар нуугддаг гэсэн үг. Үүнээс өөр аргууд илүү өндөр үзүүлэлт заадаг.

Энэ асуудал ялангуяа хөгжиж буй орнуудад түлхүү ажиглагддаг байна. Тухайлбал, Цукман Африкийн нийт баялгийн 30 хувь оффшорт нуугдсан байдаг гэж тогтоожээ. Түүний тооцоолсноор жил бүр татварын орлогын алдагдал 14 сая ам.долларт хүрч байв. Энэ мөнгөөр өч төчнөөн сургууль, эмнэлэг байгуулж болно.

Оффшорын асуудлыг шийдвэрлэхийн тулд ил тод байдал чухал гэж Цукман үздэг. Хуурамч корпораци, трастын нууц байдал, банкны орлогыг ил болгож, хэн хэчнээнийг эзэмшдэг болох тухай дэлхийн мэдээллийн бааз байгуулбал бүх зүйл хэвийн болно гэжээ.
 
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Атар 2017-08-04 10:14:03
    Улсынхаа нэрээр угсруулан бөөн бөөн зээлүүд бас ичихгүй тусламж гэж асар их валют авчихаад түүнийгээ хуваагаад идэж ууталж хагартлаа баяжсан этгээдүүдийг яаху
    202.9.41.18
    Мэдэгдсэн Хариулах
  • боломж 2017-08-02 05:49:43
    манай офшор мөнгө илрүүлэхэд амархан газрын баялагийг зарсан төрийн өмнөөс гэрээ хийсэн хүмүүс байгаа Ашигт малталын газрын архивээс хайж олох боломжтой
    103.212.118.71
    Мэдэгдсэн Хариулах