ТҮҮХ:  “Долоон хошуу даншиг наадам” 10 хоног үргэлжилдэг байжээ

XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабаазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Энэ даншиг наадамд Монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий.

Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд Монголчилбол “Бат- Оршил” гэсэн утгатай.

Даншиг наадмын зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх Монголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ. Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.

Даншиг наадмыг хэрхэн зохион байгуулдаг байв

13000 лам номын хөг, дууны аяар довцог дээр дөрвөн босоо дүрст арслангаар түшүүлсэн ширээнд “Өндөр гэгээний” -гээ залж хурал хурдаг байжээ.

Хурлын утга нь Гэгээн энэ махбод биеэ огооролгүй өглөгийн эздээ бүү өнчрүүлэх болтугай” гэж ерөөж залбирал үйлддэг байв. Гэгээндээ зориулж мөнгөн таваг дээр цагаан мөнгө, торгон эд, эрдэнийн чулуу тэргүүтнээр тахил өргөнө. Даншиг наадмын утга бол Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болгодог байжээ. Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байжээ. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн явуулдаг бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Даншиг наадмын бай шагнал

Их насны мориноос түрүүлсэн моринд атан тэмээ нэг, морь нэг, хонь нэг, самбай хадаг өгдөг байжээ. Сурын харваанд 20 сумнаас 20 онож түрүүлсэн хүнд тэмээ нэг, морь нэг, үхэр нэг, хонь нэг, цай хоёрыг өгдөг байжээ.

“Хүрээ цам” шашин соёлын даншиг наадмыг сэргээсэн нь

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүрээ цам” шашин соёлын даншиг наадмыг 2015 оноос хойш хоёр жил дараалан “Хүй долоон худаг” -т  зохион байгуулсаар байна.

“Хүрээ цам-2016″ шашин соёлын даншиг наадмаар 1000 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваань шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Хүрээ Цам харайх ёслол, Маань татах, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний шагайн харваа, лам нарын тэмцээн, урлагийн тоглолт, аялал жуулчлалын үзэсгэлэн зэрэг олон үзвэр үйлчилгээг зохион байгуулсан.



Сэргээн зохион байгуулж буй Даншиг наадамд хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва хоёр удаа түрүүлж, “Даншгийн аварга” цол хүртсэн. Хурдан морины уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Х.Энхтайваны Хүрэн халзан морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Ц.Гончигсүрэнгийн Хээр морь аман хүзүүнд хурдлав. Жороо морины уралдаанд Баянхонгор аймгийн Баян -Өндөр сумын харьяат С. Мөнхбаярын харлаг морь түрүүлсэн.



Шагайн харваан тэмцээнд 23 багийн 190 гаруй харваач оролцож, тэргүүн байрт Монгол Улсын гарамгай мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг шалгарсан бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай “Баатар Намун” ХХК -ийн баг удаалж байсан билээ.

Г.Зул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sanjaadamba 2017-08-03 01:46:12
    10 xonog amaryaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
  • зочин 2017-08-02 05:20:39
    тэр уед цаг еер байсан одоо едер бур нэг баяр сар бур амралт болсон уед яршиг л байна тэгээд ч уунийг чинь гадаадынхан сонирхохгуй шуудээ харин гандан тесел хэр...