Налайхын замын ажлыг эхлүүлэх асуудлаар санал солилцов

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнөөдөр Улаанбаатар хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын ажлыг нэн даруй эхлүүлэхээр ярилцаж, тохирлоо.

Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр гуравдугаар ангилалын тус зам нэгдүгээр ангиллын зам болж өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • а 2017-08-03 01:47:24
    харж л байя,хэдэн жилийн ажил болно до
  • иргэн 2017-08-03 00:21:49
    одоо эхэлнэ гэж юу байсым. өвөлжин энхэл донхол байхуу
  • ?? 2017-08-02 10:46:27
    Биелдэг бол сайхан л мэдээ байна!!! Харин өвөл болохоор яах юм бол доо???
  • МН 2017-08-02 08:28:06
    хавар газар гэсмэгц замын ажил эхлэдэг жиших АН уг нь тавьсан юмсан. Одоо зун дуусаж байхад эхлээд өвөлжингөө овоолсон хөлдсөн шороон дээгүүр явуулах нь л дээ.....
  • Bayrhuud 2017-08-02 08:24:57
    Yarianaas oor zuilgui hulaa yarisaar olon jil yarilaa ene zamiig neg zam shig bogochihooch bugded ni hergetei baimaar yum !!!
  • иргэн 2017-08-02 07:50:43
    гацуурт гачуурт энэ хоерын аль нь зев бэ оллоогийн хэдэн сэтгуулч малаас дор амьтадаас асуугаагуй шуу харин монгол хэлээ мэддэг бусад хумуус хэлээд егееч
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-08-02 08:10:56
      Гацуурт компани /Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/, Гачуурт тосгон /Баянзүрх дүүрэг/