Хятад их эргэлтийнхээ босгон дээр иржээ

Бараг л 29 их наядаар хэмжигдэж буй их өр нь Бээжинг хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болгож буй. Энэ талаар “Блүүмберг”-т Кевин Хамлин бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

Өнгөрсөн хэдэн жилд Хятадын компаниуд дэлхийгээр хэрэн хэсч урьд өмнө байгаагүй хил дамнасан 343 тэрбум ам.долларын хэлцлүүдийг хийжээ. Энэ олон гэрээнүүдийн зах зухаас нь л дурдахад, Хятадын хоёр дахь баян хүнээр тодроод байгаа Dalian Wanda группийн үндэслэгч Ванг Жианлин өнгөрсөн жил Холливудын продакшин бөгөөд санхүүгийн компани болох Legendary интертайнментийг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авсан юм. Түүнчлэн тус улсын даатгалын Anbang Insurance  групп дэлхийн зочид буудлын томоохон сүлжээ болох Waldorf Astoria-г худалдан авсан. Харин эмийн үйлдвэрлэлийн Fosun International Ltd. Club Mйditerranйe SA болон Cirque du Soleil-ийг өөрийн болгов.

Хятадын банкны зохицуулагчид өнгөрсөн зургадугаар сард дөрвөн томоохон нэгдэлд санхүүгээ нямбайлан дахин нягтлахыг үүрэгдэв. Учир нь тэд эх орондоо болоод гадаадад хийх гэрээ хэлцлээ 75 тэрбум ам.доллараас даваад байсан билээ. Эдгээр нэгдэл нь Dalian Wanda, Anbang, Fosun, болон агаарын болон далайн тээвэр эрхлэгч HNA Group Co юм. Дэлхийн санхүүгийн хямрал тохиосноос хойш Хятад улсын удирдагчид зээлийн тэлэлтийг түүхэн хэмжээнд нь ийнхүү хүргэжээ. Засгийн газар, айл өрхүүд болон корпорациудын өр цөм нийлээд 28.8 их наяд ам.доллараас даваад байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ДНБ-ий 258 хувьтай тэнцэж байна гэсэн үг юм.

Үүний томоохон хэсэг болох 17 их наяд нь нүүрс олборлогч, ган боловсруулагч, барилга болоод үл хөдлөх хөрөнгө эрхлэх корпорациудад хамаарч буй. Ийнхүү савнаасаа халин асгарч буй Хятадын зээл энэ улсыг уналт руу угзран татах асар их эрсдэл болж мэдэх юм. Зарим талаараа тус улс цаашид зээл өгөх болоод шинэ төслүүдийг санхүүжүүлэх боломж нь ч багасна. Хэрэв Хятад зээлийн энэ хэрэглээгээ багасгаж чадахгүй бол ОУВС-гийн бичиг баримтад 2017 оны эхний хагасаас өсөлт 6.9 хувиас унаж, 2021 он гэхэд ердөө л таван хувьд хүрнэ хэмээн тэмдэглэнэ. Харин өсөлт гурван хувиас доош унавал тухайн улсыг санхүүгийн хямралын зэрэглэлд хамруулдаг билээ. 2012 онд улс орны хүчийг атгасан Ерөнхийлөгч Си Зинпин авлига, хээл хахуультай тэмцэхээр шийдсэн нь Дэн Сяопингаас хойшхи хамгийн хүчирхэг дүр төрхийг бий болгож байна. Түүний замд энэхүү өр зээл түвэг болж эхэлбэл мэдээж тэрээр ширүүхэн хөдлөх нь тодорхой. Ингэхээр энэ намар Хятадад томоохон өөрчлөлтүүд бий болно гэж ажиглагчид харж байгаа. Иймдээ ч тэрээр санхүүгийн зохицуулагчдыг улсын өмчид нэгдлүүдийн их хэмжээний зээлд анхаарлаа хандуулахыг уриалсан юм. “Бид энэ асуудлыг урагш шийдэх гарцыг олох ёстой” гэж Хонгконгод төвтэй Credit Suisse Group AG-ийн хувийн банкны ахлах зөвлөх Тао Донг хэлжээ. Түүний бодож буйгаар намар болох намын хурлаар Дэн Сяопингийн шинэчлэлийг тууштай явуулах бололтой. Энэхүү шинэчлэлийг Хятад улс 1970 оны сүүлээс эхэлсэн байдаг. “Бараг 15 жил тутам Хятад улс томоохон эргэлт хийдэг. Одоо бид дараагийн том эргэлтийн босгон дээр байна” гэж тэрээр ярив. Ингэхээр энэхүү өрийн халин дүүрч буй урсгалыг хэрхэн зохистой хэмжээнд аваачих нь Си Зинпинээс хүлээх үр дүн болох нь.

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХЭХЭ 2017-08-16 17:42:23
    ИЙ СӨНӨХ ВИЙ СӨНӨХ ВИЙ
  • зочин 2017-08-04 00:56:56
    Өмнөх ерөнхийлөгчүүдтэй харьцуулахад Баттулга боловсрол дутуу боловч безнесийн хар ухаантай. Өмнөх ерөнхийлөгчд бээрсэн ялаа шиг юу ч хийж чадаагүй. Харин Батту...
  • Tulga ax n  2017-08-03 12:30:56
    Mongol yalnaa orkuudaa
  • зочин 2017-08-03 10:12:20
    Манах шиг боловсролгүй ерөнхийлөгч сонгодог улс хөгжихгүй л дээ, горыг нь сонгосон боловсрлгүй хар масс биеэрээ мэдрэнэ дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-03 05:54:18
    хятад улс яаж хегжихее манай еренхийлегч тууний зевлех задгай цагаан биеэ унэлэгч хулан болон тг-ын дарга зи нараас асуу хэлээд л егне
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах