Т.Тамир: Нислэгийн тийзийг зээлээр авах боломжийг бүрдүүллээ
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн тийзээ зээлийн хэлбэрээр борлуулна гэсэн мэдээллийг тодруулахаар тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Тамиртай уулзлаа.
 

-Улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед “МИАТ ТӨХК нислэгийн тийзээ зээлээр борлуулж байна” гэсэн мэдээлэл хүн болгонд таатай сайхан сонсогдох нь гарцаагүй. Иймд та дээрх мэдээллийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, манай компанийг сонгон үйлчлүүлдэг зорчигчдодоо болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та сая улс орны эдийн засаг хямралтай байна гэж дурдлаа. Ийм цаг үед бид Голомт банктай хамтран нислэгийн тийзийг зээлийн хэлбэрээр борлуулах ажлыг эхлүүлж байгаа нь аялах дуртай олон хүнд таалагдах болно гэдэгт итгэлтэй байна. Гадаад орноор аялж байгаа хүмүүст тухайн улсынхаа түүхэн дурсгалт болон аялал жуулчлалын газрууд, зочид буудал, ресторанаарүйлчлүүлэх гээд маш их зардал гардаг. Иймээс МИАТ ТӨХК эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан зорчигч үйлчлүүлэгчдээ дэмжих зорилгоор уян хатан нөхцөл бүхий тийзний зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. Заримдаа тийзний үнээс хамааран хүссэн улс руугаа аялах боломжгүйд хүрэх тохиолдол гардаг. Бид тийзний зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр зорчигч үйлчлүүлэгчдэдээ санхүүгийн хэрэгцээгээ зохицуулах, хүссэн улс руугаа аялах боломжийг олгож байгаа юм.
 
-Тийзний зээлийн үйлчилгээнд ямар нэгэн нөхцөл шаардаж байгаа юу? Хэд хүртэлх төгрөгийн тийзийг зээлээр авах боломжтой вэ?
 
-Зорчигч, үйлчлүүлэгчид маань ямар нэгэнурьдчилгаа төлбөргүйгээр 10 сая төгрөг хүртэлх нислэгийн тийзийг хоёр жилийн хугацаатай зээлээр авах боломжтой. Ингэснээр үйлчлүүлэгчид санхүүгийн хэрэгцээгээзохицуулах боломжтой болж байгаа юм. Голомт банктай хамтран эхлүүлж байгаа энэ үйлчилгээ нь Монголд анхдагч юм.
 
-Нислэгийн тийзний зээлийн үйлчилгээ нь олон хүнд өгөөжөө өгөх нь дамжиггүй. МИАТ ТӨХК бусад үйлчилгээндээ хэрхэн анхааран ажиллаж байна вэ?
 
-Манай компанийн хувьд 2017 оныг “Үйлчилгээний чанар, стандартын жил” болгон зарласан. Агаарын тээврийн бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хийгдэх олон ажлын нэг нь зорчигч, үйлчлүүлэгчдэд хандсан үйлчилгээг цогцоор сайжруулах хэрэгтэй. Зорчигчид үйлчилж буй бүтээгдэхүүний чанараас үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ихээхэн шалтгаална.
 
МИАТ ТӨХК-ийн хувьд суудал ашиглалт, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд маш олон ажлыг санаачлан хийж байна. Тухайлбал, өнөөдөр Amadeus IT Group S.A. компанитай хамтран Зорчигч үйлчилгээний цогц системийг шинэчлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай зорчигчид нислэгийн тийз захиалахаас эхлээд агаарын хөлөгт суух хүртэл улам бүр тав тухтай, хурдан шуурхай үйлчлүүлэх боломж өргөнөөр нээгдэж байгаа юм.
 
Мөн бид 2017 онд шинээр хоёр чиглэлд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу өнгөрсөн сард бид БНСУ-ын хоёр дахь том хот Пусаны чиглэлд шинэ нислэгээ амжилттай эхлүүлсэн. Пусан чиглэлийн шууд нислэг маань зорчигч үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээж байгаад их баяртай байгаа. Одоо ирэх 11 дүгээр сард Тайландын нийслэл Бангкок хот руу шинэ нислэг үйлдэхээр ажиллаж байна. Түүнчлэн Хонг Конгийн Cathay Pacific компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааг эхлүүлснээр зорчигчид маань МИАТ компанийн нислэгээр Хонг-Конг хүрээд цаашаа манай ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Австралийн Перт, Сидней, Брисбан, Мельбурн, Сингапур Энэтхэгийн New delhi хүрнэ.
 
Мөн “Чингис Хаан” олон улсын нисэх буудал транзит заалтай болсонтой холбогдуулан Европоос Зүүн Өмнөд Ази руу аялж байгаа зорчигчдыг татах ажлыг идэвхтэй хийхийн зэрэгцээ дотоодын зорчигчдоо дэмжин тийзний зээлийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн тухай дээр дурдсан.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turuu 2017-08-06 05:54:53
    Ene gej neg huuhed uuriguu mundag geed bodson novsh gar miat ugiin butehgui gazar shu de iimrhu ulsuud l babtan hut
  • zochin 2017-08-04 01:17:45
    Ongotsnii biletee hyamdruulah heregtei baina, barag delhiin hamgiin unetei tiiz zardag companiudiin neg bolson, yaj erseldeh yum, unetei uchraas aldagdald orj b...
  • ??? 2017-08-03 08:26:00
    Манайхан нэг мэдээ нийтлэхэд л заавал зургаа тавиулах юм!!! Яасан ч их дуртай юм??