Даншиг наадмын тасалбарыг Төв цэнгэлдэхийн хаалга бүр дээр тараана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 5-нд болох юм. Уг наадмын бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр болон зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр танилцлаа.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараах юм. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана. Төв цэнгэлдэхийн нэг болон хоёрдугаар хэсэгт Гандантэгчэнлин хийдийн лам нар, 3-6 дугаар хэсгийг жуулчдыг суулгахаар төлөвлөсөн байна. Наадмын эхний өдөр Хүрээ цам болон хүчит 256 бөхийн эхний дөрвөн даваа барилдах юм. Харин хоёр дахь өдөр бусад давааны барилдаанууд болно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.  

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “1-4 дүгээр секцид нийслэлийн Аялал жуулчлалын газар хуваарилагдсан байгаа. 2000 орчим суудлыг Аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад аж ахуйн нэгжүүдэд зар хүргүүлсэн. Үнэ төлбөргүй учраас нэгдсэн журмаар тараахаас гадна жуулчдын бичиг баримтыг шалгаад шууд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Жуулчдын суух газар тайзтай их ойрхон учраас сэтгэл ханамж өндөр байна гэж найдаж байгаа. 1-4 дүгээр секцийн гадна жуулчны мэдээллийн төв ажиллуулна. Мөн жуулчдад зориулсан шашин соёлын үзэсгэлэн худалдаа гарна” гэв.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадмын 2 өдрийн арга хэмжээний үеэр Очирваани шүтээний тахилга, баруун талын тайзан дээр нээлтийн үйл ажиллагаа болон лам нарын мэтгэлцээн, ном хаях арга хэмжээ зохион байгуулагдана. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” хэмээх 9 дүүргийн ардын авьяастнуудын тоглолт болох юм. Энэ нь наадамчин олонд ардын урлагийг сурталчлах зорилготой юм” гэлээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 байцаагч, нийслэлийн Цагдаагийн газрын 250 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч ажиллаж  иргэдийн аюулгүй байдлыг хангах юм байна. Наадмын үеэр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж. Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын бэлтгэл ажилтай танилцсаныхаа дараа нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн аюулгүй, амар тайван наадамлах боложмийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Naran 2017-08-05 17:51:55
    Naadamlaad l naigaad l baina daa ubul bolohgui unjchih ym bailgui dee manaihaan jaahan ch gesen ubs toosoo beltgej urgats hunsee bazaabal yasiim be
  • зочин 2017-08-04 08:17:49
    нэгэнт үнэгүй оруулах юм бол билет хэвлэж мөнгө үрж яадаг юм бол доо, зүгээр л орох хүсэлтэй хүн нь хаалгаар орж чадах л байлгүй
  • zochin 2017-08-03 13:44:18
    uneguy taraakh yum bol bilet khewluulji mungu garzdag ni yaji baygaa yum bol doo