Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төсөл хэрэгжинэ
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтох өчигдөр  Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хатагтай Сато Куника Жайкагийн  “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлэхээр болоод байгааг дуулгаж, профессор Ясухиро Сузуки төслийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнг товч танилцуулав.

Хурлын үеэр хурандаа П.Баттогтох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед газар зүйн байрлалын хувьд ихээхэн эмзэг бүс нутагт хамаарах, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм.  Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг,  Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уг төслийн хүрээнд энэ сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.