Г.Өсөхбаярыг 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо
Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр  авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.

Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэсэн юм.

Тэрбээр энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан билээ. Тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсэний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо.

Дашрамд дуулгахад, эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жилд нэг ч хүн очоогүй байгаа аж. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол ялна 2017-08-06 15:46:34
    Намгийн мэлхий уулын бүргэдийг яаж ойлгохов .Монгол хүний зориг,тэвчээрз эх оронч үзэл, бахархах зүйл байдаг.Өсөхбаяр,Гангаамаа нар тийм хүмүүс./Үргэлжлэл бий/...
  • уншигч 2017-08-05 18:32:57
    тэр оргилд хүрэх тийм чухал юм байх даа, хайран мөнгө, 25 сая төгрөгөөр жижиг үйлдвэр оруулаад ирнэ шүү.
  • Hulchgar 2017-08-05 15:34:01
    Buruu muugqq hunriu chiheed archaagui pizda yu gui yu! Mongoloos zailaa, yun dahij avirah!
  • 123456 2017-08-05 03:43:11
    адгийн пакистанууд ийм ш дээ
  • Zochin 2017-08-05 01:11:50
    Hariutslaga aldsan company-taigaa zarga uusgesen ny zev,Ugaas yu gej bid gazarchlay gej mungiig ny avsan yum,
  • Энэ ер нь хэнд хэрэгтэй юм бол. 2017-08-04 11:58:42
    эрч хүчээ гаргах газар олж ядаад байгаа бол марафонд ч болтугай гүй л дээ
  • hi 2017-08-04 09:36:13
    Gadnaa company mongo ogno gesen bnaa, manaikh bich. sain oilgoj unsh daa.
  • zochin 2017-08-04 09:34:42
    za odoo yarshig biz dee , tendee uurd uldekhiin tsondon ni duudaad bayna daa
  • KKKKK 2017-08-04 09:26:43
    EREES ENE USUHBAYAR8 EMEES GANGAAMAA GEJ BADAR BARISAN 2 PIZDUNUUD BAINA AA. ULSIIN MUNGIIG IIM YUMAND BUU UG. OROND 2-3 YADARSAN AILIIG OROH ORONTOI BOLGOOCH