Даншиг наадмын үеэр 300 алба хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Наадам энэ сарын 04, 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Гандантэгчилэн хийдэд зохион байгуулагдаж буй.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр Цагдаагийн байгууллага 300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, 30 оюутан цагдаа, 4 морьт эргүүл, 20 машинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.

Даншиг наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, гадаадын жуулчид, иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.